ӨЛСГӨЛӨН ҮҮ, ЭСВЭЛ ӨӨР ӨНЦӨГ БИЙ ЮҮ...

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хамгийн сүүлд 2021 онд “өлссөн”. Тэрбээр “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан “Оюу толгой”-гоо буцаан авах өлсгөлөн” нэртэй суултыг Төв талбайд идэр есийн хүйтэнд эхлүүлж байлаа. С.Ганбаатар гишүүн өлсгөлөн зарлаж эхлэхдээ “Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би сөрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг өлсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, өлсгөлөн зарлаасай гэж хүсэж байна” мэдэгдэж байсан. Ингээд тав хоног “тарчилсан”-уу, эсвэл “тааваараа” хэвтсэн үү, ямартай ч өлсгөлөнгөө зогсоож байгаа мэдэгдээд, дахиж өлсгөлөн зарлаагүй байна.
Тэрбээр өлсгөлөнгөө зогсоохдоо “Бид “Оюу толгой”-н гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичгийг та бүхэнд танилцуулж байна. Үүгээр өлсгөлөнгөө зогсоож, “Оюу толгой”-н гэрээг Монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд “Оюу толгой”-той холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар гишүүн МАН-тай тохиролцож, Ажлын хэсэгт багтсан ч тэр өдрөөс хойш “алга” болсон.
Түүнийг өлсгөлөнгөө зогсоосноос хойш 1500 хоног лав хол давж өнгөрлөө. “Оюу толгой”-н гэрээ өөрчлөгдсөн ч үгүй, Арбитрийн шүүх дээр гацсан хэвээрээ байна. Засаг төр ч солигдлоо, С.Ганбаатар ч УИХ-д дахиад сонгогдлоо, асуудал өөрчлөгдсөнгүй. Үүнээс хардаж харвал, С.Ганбаатар гишүүний тав хоногийн тэмцэл өлсгөлөн байсан уу, эсвэл өөр өнцөг байв уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
С.ГАНБААТАРЫН СҮҮЛЧИЙН МЭДЭГДЭЛ: “ОЮУ ТОЛГОЙ” БҮРЭН ДАМПУУРСАН

Дөрвөн жил дуугүй шахам явсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн нэгдүгээр сард хэлд орж, маш ноцтой мэдэгдэл хийсэн. Угтаа түүнийг “Оюу толгой” ордыг монголчуудад ашигтай байлгах алхмыг урагшлуулчихаад, ажил хэрэг болголоо” гэх болов уу гэж иргэд хүлээж байлаа. Гэтэл тэрбээр “Албан ёсоор хэлье. “Оюу толгой” дампуурчихсан. Өөрийн компанийн үнэ цэнээс ес дахин өндөр зээл авчихсан байгаа компанийг дампуураагүй гэж хэлвэл бизнесийн сонгодог ойлголт байхгүй хүн болж хувирна" гэсэн байдаг.
Дампуурчихсан компани гэж монголчуудад ашгаа өгөх юм бэ. Ийм нэг асуулттай иргэд зургаан сар “өлслөө”. Гэвч “Оюу толгой” ордын ажил хэвийн явагдаж, олборлолтоо хийсэн хэвээр байна. Эндээс С.Ганбаатар гишүүний мэдэгдэл үнэн, худал эсэх нь тодорхой харагдаж байгаа юм.
Мөн С.Ганбаатар гишүүний “насаараа” тэмцсэн тэмцэл дампуурлаар төгсвөл мөн ч гунигтай хэрэг. Яг л “Одоо “Оюу толгой”-гоос авах мөнгө байхгүй болсон. Тэгэхээр тэгж тэмцэхгүй” гэж байгаа мэт сонсогдож байна.
С.ГАНБААТАРЫН ДҮҮ С.ГАНТУЯА “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС ХӨӨГДӨЖ БАЙЛАА

Ам нээх олгондоо “Оюу толгой”-н гэрээг шүүмжилж, монголчууд ашгийг хүртэх хувьгүй гэдгийг сануулж байсан С.Ганбаатарын дүү С.Гантуяа нэг л өдөр тус компанид төслийн менежерээр ажилладаг байсан нь ил болсон. С.Гантуяа “Оюу толгой”-н удирдлагуудыг шүүмжилж, монгол ажилтнуудыг ялгарлан гадуурхаж, бага цалин олгож, дээрэлхэж байсан талаар олон нийтэд мэдэгдсэн байдаг юм билээ. Ингээд С.Гантуяаг ажлаас нь халж, С.Ганбаатар дүүтэйгээ хамт “Оюу толгой”-н эсрэг тэмцэж эхэлсэн. Он дамжиж, шүүхээр явсны эцэст С.Гантуяаг үндэслэлгүй ажлаас нь халсныг Монголын шүүх тогтоож, нөхөн төлбөр олгуулах шийдвэр гарч байжээ. Гэхдээ С.Ганбаатар гишүүн дүү нараа “Оюу толгой”-г “онилох” ажиллагаандаа бэлтгэж, зориудаар шургуулсан ч байж болзошгүй гэх хардлага бий.
Хэрэв, С.Ганбаатар гишүүнийг “Оюу толгой” гэж орилох болгонд “захиалагч”-аас нь замбараагүй мөнгө дансанд нь орж байдаг бол яах вэ. Учир мэдэх хүмүүс “Босоо” С.Ганбаатарт “Оюу толгой”-н гэрээг эргэн харах нь чухал бус, олны анхааралд оруулах нь чухал” гэх юм билээ...
| С.ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ “ОЮУ ТОЛГОЙ” ГЭЖ ОРИЛОХ БОЛГОНД... |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |