• Өнөөдөр 2024-05-18

"Бүх шатны байгууллага дундын мэдээллийн сантай болж, нэг урсгалаар мэдээлэл өгнө"

Цар тахлын үед бүх байгууллагуудад дундын мэдээллийн санг бий болгохоор болжээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан  "Өнөөдрөөс иргэдэд албан эх сурвалжийн мэдээллийг ямар нэг буруу, зөрүү ойлголтгүйгээр цаг тухай бүрд нь үнэн, зөв, бодитой хүргэж байхаар УОК-ын дэргэдэх Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцааны түр хороог байгуулж байна. Түр хороонд цар тахлын үед ажиллаж буй бүх байгууллага, УОК-ын гишүүд, Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг багтах бөгөөд цахим системт мэдээллийн санг байгуулна.
 
Өөрөөр хэлбэл, доод болон дээд бүх шатны байгууллагад дундын мэдээллийн санг бий болгож, тухайн цахим сангаасаа мэдээллийг түгээдэг болно. Энэ нь иргэдэд бодитой мэдээлэл, зөвлөмж, заавар, гарын авлагуудыг хүргэх зорилготой.
 
Ингэхгүй бол албан бус эсвэл тодорхойгүй, батлагдаагүй мэдээллийг шат шатандаа тараадаг. Түүнээс шалтгаалан иргэд бухимдаж, үл ойлголцол үүсэх эрсдэл бий бий болдог учраас үүнийг таслан зогсоож, зөвхөн УОК-оос тодорхой асуудал хариуцсан нэр бүхий хүмүүс өдөр тутамд мэдээлэл өгөхөөр болсон.
 
УОК-оос ямар нэг байдлаар мэдээлэл өгөөгүй байхад ямар ч шатны албан хаагчид батлагдаагүй мэдээлэл тараахгүй. Мэдээж үүний дээр Засгийн газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажиллана" гэв.

"Бүх шатны байгууллага дундын мэдээллийн сантай болж, нэг урсгалаар мэдээлэл өгнө"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188