• Өнөөдөр 2024-05-18

Нийслэлийн нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж, хурандаа Р.Чингисийг томилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.
 
Тэрбээр Эрүүл мэндийн дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлөхөөр болсон байна.
 
Түүнээс гадна Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хурандаа Р.Чингисийг томилохоор болсон байна.
 
Р.Чингис  нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөнөөсөө хойш  Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012-2014 онд ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн академийн даргын албан тушаалыг хашиж байжээ. Тэрбээр Замын цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү бөгөөд 2014 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны шийдвэрээр ЦЕГ-ын даргаар томилогдож, 2016 оны сүүлээр тус ажлаа өгч байсан юм.  2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн байна.

Нийслэлийн нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнг чөлөөлж, хурандаа Р.Чингисийг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188