• Өнөөдөр 2024-05-19

ЭЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ

УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийж, УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцууллаа. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов.
 
   Эдийн засгийн байнгын хороо 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл,  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт гурван хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар  2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэж, байнгын хорооны санал дүгнэлт, саналын томьёоллыг бэлтгэн холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, хэлэлцүүлсэн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар мэдээллийнхээ эхэнд онцлов.
 
    Түүнчлэн ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улс, Олон Улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсад "Ковид-19"-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр зэрэг хоёр олон улсын гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. 
 
Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо дангаараа 11 удаа хуралдаж,  бусад Байнгын хороодтой хамтарсан гурван удаагийн хуралдаан зохион байгуулжээ. Хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд 30 гаруй удаагийн хуралдааныг зохион байгуулж, давхардсан тоогоор 36 асуудал хэлэлцэн, тэдгээр асуудлаар нийтдээ 22 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна. 

ЭЗБХ: Намрын ээлжит чуулганы хугацаанд 36 асуудал хэлэлцэж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188