УОК-ын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулж байна. Сар шинийн баярын үеэр нийслэлд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Ингээд зайлшгүй ажиллах шаардлагатай зарим байгууллагыг танилцуулж байна.
Хоёрдугаар сарын 11-23-ны өглөөний 06:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох бөгөөд эрүүл мэндийн салбарын 280 баг ажиллахаар болжээ. Улмаар энэ хугацаанд 420 мянган айл өрхөд шинжилгээ хийх аж.
Бүх нийтийн бэлэн байдлын үед:
-
Эм, эмнэлгийн үйлчилгээ
-
Зөөврийн ус, түлш
-
Хүнс хэрэглээний тээвэр, хүнсний дэлгүүр, супер маркет
-
Хот нийтийн үйлчилгээ
-
Банкны цахим болон автомат үйлчилгээний газар
-
Буяны үйлчилгээ
-
Цахилгаан дулаан, шатахуун түлш
-
Шуудан харилцаа холбоо
-
Хэвлэл мэдээлэл
-
Засвар болон бусад үйлчилгээ
-
Мал, амьтны хүнс тэжээлийн газар
-
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо зэрэг шаардлагатай байгууллагууд ажиллах аж.
ТАНИЛЦ: Хатуу хөл хорионы үед АЖИЛЛАХ САЛБАРУУД |
|