• Өнөөдөр 2025-04-23

"Сангийн сайдтай өрх бүрт нэг сая төгрөг өгөх санаачилга дээр хамтарч ажиллана гэж бодож байгаа"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Засгийн газрын гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхланд хандаж "УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, Монголбанканд тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай гишүүн учраас мөнгөний бодлого зэрэгт танин мэдэхүй асуудал байхгүй болов уу гэж бодож байна. Мөнгөний бодлого дээр хатуу бодлоготой явж болохгүй. Бид эдийн засгийн хүнд үед мөнгөний хатуу бодлогыг бууруулах нь зүйтэй.
БНХАУ-тай байгуулсан Своп хэлцлийг гурван жилээр хойшлуулсан. Бидэнд амьсгаа авах хугацаа өгсөн шүү. 
Уржигдар тус улсын элчин сайдтай уулзаж, дахин гурван жилээр сунгах боломж байгаа эсэхийг тодруулсан. Боломжтой гэж байна лээ. Тэгэхээр бид 1.7 тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж гарч ирж байгаа юм. Цар тахлын хямралын үеэд том төслүүдээ үргэлжлүүлж, ажлын байрыг хадгалах тал дээрээ Ерөнхий сайдтай хамтарч ажиллаарай. Урьд нь үүнийг Сангийн сайд Ерөнхий сайддаа дандаа эсрэгээр нь ойлгуулдаг байсан шүү. Мөн оффшороос орж ирэх, орж ирээд угаагдаж байгаа мөнгөн дээр хамтарч ажиллана. Өрх бүрт нэг сая төгрөг өгөх эдийн засгийг сэргээх санаачилга дээр хамтарч ажиллана гэж бодож байгаа. Ер нь Сангийн сайд бол хамгийн “интернациональ” сайд шүү дээ. Бүх хүнтэй ажилладаг. Намчирхаж болохгүй сайд шүү. Өмнөх Сангийн сайд маш их намчирхдаг байсан. Энэ алдааг битгий давтаарай " гэлээ. 

"Сангийн сайдтай өрх бүрт нэг сая төгрөг өгөх санаачилга дээр хамтарч ажиллана гэж бодож байгаа"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-30 14:26:58
    Н.ЛХАГВАДОРЖ: САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188