• Өнөөдөр 2025-04-23

Х.БАТТУЛГА: Х.Нямбаатар сайдаа өөрийг чинь шүүхэд өгнө гэж бодож байгаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар бараалхав.
 
Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ''Яагаад улстөржөөд байна вэ. Яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганы танхимаас худлаа гүтгээд байна вэ. Үүнийг тайлбарлах ёстой шүү. Би өөрийг чинь шүүхэд өгнө гэж бодож байгаа. Хууль зүйн сайд хүн ингэж ярьж болохгүй. Чи Монгол Улсын хууль зүйн сайд болохоос МАН-ын Хууль зүйн сайд биш шүү. Чи залуу хүн. Хуул зүйн салбар Монгол Улсын тархи. Бид олон удаа улсаа хөгжүүлэх талаар уулзаж, ярилцаж байсан. Хувиараа ч бай хувьсгалаараа ч байсан. Тэр уулзалтын үр дүн хаана байна.
 
Наад бодлоо цэгцэл. Ерөнхий сайдтайгаа зөвлө. Ард түмнээсээ уйлчлалт гуй. Ганбаатар гишүүний асуудлаар явж байгаа чинь зөв. УИХ-ын гишүүн өлсгөлөн зарлаж болохгүй. Анх Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож байхад нь Азид хоригдолгүй орон болгох талаар ярилцаж байсан. Тэр төсөл хаана байгаа вэ. Гуравхан сая хүн амтай байж, ийм их хоригдолтой байж болохгүй'' гэлээ.
 


Х.БАТТУЛГА: Х.Нямбаатар сайдаа өөрийг чинь шүүхэд өгнө гэж бодож байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188