УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын сайд нарын танилцуулгыг сонсож, гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Энэ үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ "Өмнөх Засгийн газрын үед коронавирусийг алдчихсан. Гэтэл сайд нарын хагас нь буцаад ороод ирж байна. АН-ын бүлэг ингэж болохгүй гэдгээ хэлсэн. Шадар сайд Я.Содбаатарын стратеги зөв байсан гэдэг нь үнэн шүү. Сүүлийн хоёр, гурван хоног коронавирусийг алдчихлаа. Тэгэхээр Коронавирустэй тэмцэх яам гэж байгуулах ёстой. Үүнийг нэг тийш нь болгох бүтэц хийх байх гэж бодсон. Гэтэл тэгсэнгүй.
Алдаан дээрээ дүгнэлт хийхгүй л байна. Монгол Улсад ардчилсан нийгэмд амьдрах ёстой. Гэтэл Хойд Солонгос шиг болчих гээд байна. Сүүлийн үед сэтгүүлчид, нийгмийн сүлжээг ашигласан хүмүүс УИХ-ын гишүүд, сайд болоод байна. Нийгмийн тархи толгой угаагаад байна. Үүнийг засч залруулах чиглэлд ажиллах ёстой. Коронвирусийн эсрэг яаж тэмцэх вэ" гэлээ.
Үүнд УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР "Коронавирустэй тэмцэх яам гэж дэлхийд байхгүй" хэмээн хариулав.
Д.ГАНБАТ: Коронавирустэй тэмцэх яам гэж байгуулах ёстой |
|