• Өнөөдөр 2025-04-23

Х.БОЛОРЧУЛУУН: Ц.Нямдорж сайдаа Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж шинэ Засгийн газарт ЗГХГ-ын даргаар томилогдсон. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Нямдоржийг дээрх албан тушаалд томилогдсоныг шүүмжлэв.

Тэрбээр "Ц.Нямдорж сайд орж ирсэнд үнэхээр гайхаж байна. Би Их хуралд орохоосоо өмнө түүнийг маш шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл таньтай мөр зэрэгцэн ажиллахдаа үг үйлдэл бүр чинь зөрдөг гэдгийг ойлгосон. Монгол төрийн таньд төлөх төлөөс дуусаагүй юу. Би тантай Оюу толгой, Дубайн асуудлаар дандаа санал зөрдөг байсан. Ялангуяа өнөөдөр бид Оюу толгойд яагаад өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан хүний нэг. Хууль зүйн сайд биш Рио тинтогийн сайд шиг хамгаалж байсан. Ганц би биш нийгэм тэр чигээрээ гайхаж байна. Таньд захиж хэлэхэд Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой. Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү. Таныг танхимдаа багтаасанд гайхаж байна" гэлээ.
 
Үүнд Ерөнхий сайд "Нэгдүгээрт, харьцангуй залуу хүмүүсээс бүрдсэн Засгийн газарт туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, энэ Засгийн газар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд цэг тавьж, мухарлах ёстой гэж үзэж байгаа учир түүнийг танхимдаа урьсан" хэмээн хариуллаа.

Х.БОЛОРЧУЛУУН: Ц.Нямдорж сайдаа Монгол төрийн ажилд багахан шиг гай болоорой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188