• Өнөөдөр 2025-04-23

Шинэ Засгийн газрын сайд нарын хэн нь хэн бэ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож, Засгийн газрын танхимаа бүрдүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн тогтоосон. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх журамтай болсон. Энэ дагуу шинээр томилогдох сайд нар УИХ-д тангараг өргөх юм. 
Шинэ Засгийн газрын 16 сайдын найм нь шинээр, найм нь улиран ажиллана. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаяр, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар улиран ажиллахаар болсон.
 
Тэгвэл шинээр томилогдох найман сайдыг танилцуулж байна.

Шадар сайд С.Амарсайхан

  • 1973 онд Налайх хотод төрсөн.
  • 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль,
  • 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл,
  • 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр,
  • 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
  • 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
  • 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,
  • 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
  • 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна.
  • НИТХ-д гурван удаа сонгогдсон.
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Налайх дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн Нэгдүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга,
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч,
  • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн,
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012-2016 ондМонгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2016 оноос Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга,
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
  • 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН

  • 1990 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1992 онд Сүхбаатар аймгийн Нэгдүгээр дунд сургууль,
  • 1997 онд Монгол улсын их сургууль, Эдийн засгийн сургууль, банкны эдийн засагч,
  • 2008 онд АНУ, Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль,
  • 2009 онд АНУ, Индианагийн их сургууль тус тус дүүргэсэн.
  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч,
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, эрх хүлээн авагч,
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч,
  • 2004-2006 онд Худалдаа хөгжлийн банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал,
  • 2006-2007 онд Худалдаа хөгжлийн банк, Дэд ерөнхийлөгч,
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2020 онд Нутгийн удирдлагын дэд хорооны дарга,
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн II дунд сургууль,
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль,
  • 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль,
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.
  • 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,
  • 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч,
  • 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД

 
  • 1979 онд төрсөн.
  • 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн.
  • 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар,
  • 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой.
  • Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
  • 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
  • 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
  • 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан
  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга, 
  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор, 
  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,
  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал, 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Соёлын сайд Ч.Номин

 
  • Ч.Номин нь 10 жилийн 45 дугаар дунд сургууль, Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
  • 2006-2007 онд Гацуурт группын Гадаад харилцааны захирал, 
  • 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий менежер,
  • 2011 оноос  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна. 
  • 2010 оны Бизнесмен эмэгтэй шагнал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо,
  • 2011 оны Fun Fearless Female шагналд нэр дэвшсэн- Космополитан сэтгүүл,
  • 2013 оны Телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэг- "Hollywood Reporter", 2015 Монголын Хэвлэл мэдээллийн ёс зүйн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар тус тус ажилладаг.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

 
  • Баянхонгор аймагт төрсөн.
  • МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд,
  • Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд,
  • Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд тус тус дүүргэжээ. 
  •  Б.Батцэцэг нь 1996-2005 онд “Мөнхийн Үсэг” ХХК-ийн захирал,
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга,
  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн УЗ-ийн дарга,
  • 2010-2011 онд МАХН-ын ажлын албанд зөвлөх,
  • 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2015-2016 онд Сангийн  сайдын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
 

 

 


Шинэ Засгийн газрын сайд нарын хэн нь хэн бэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-29 17:17:05
    Н.ЛХАГВАДОРЖ: ШИНЭ ЗГ-ЫН ҮЙЛ ХЭРГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭХНИЙ НЭГ ЗУУН ӨДРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ДҮНГЭЭР ЦЭГНЭE. АЖЛЫН ҮНДСЭН АМЖИЛТ НЬ ТАВАН ТОЛГОЙ, ОЮУ ТОЛГОЙН НААШТАЙ ШИЙДЭЛ БАЙХ ЮМ.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188