• Өнөөдөр 2024-05-18

Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайдыг томилох асуудалд тав хоногийн завсарлага авах санал гаргав. Тэрбээр "АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлэх, захих, асуух зүйл байна. Бидэнд цаг гаргах ёстой" гэсэн юм.
 
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ долоо хоногт багтаан Засгийн газраа яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байна. Намрын чуулган завсарлаж, гишүүд тойрогтоо ажиллах шаардлагатай байгаа. Тиймээс нэг цагийн завсарлага өгье" гэв.
 
Ийнхүү АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгсөн учир бусад асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. 

Ерөнхий сайдыг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188