• Өнөөдөр 2024-05-18

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам нэмж байгуулна

УИх-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлын нөхцөл байдал сайжрах үед хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөж байгаа" гэв. Тодруулбал, чуулганы хуралдааны үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД "Нам харгалзахгүй туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой хүмүүстэй ажиллаж байгааг нь үнэлдэг. Одоо танхимаа бүрдүүлэхдээ үүнийгээ мөн хэрэгжүүлээрэй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийсэн сайн ажлууд байгаа шүү дээ. Үүнийг хэрхэн үргэлжлүүлэх вэ" хэмээн асуусан.
Дээрх асуултад  ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИГЧ Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Цар тахлын үед бүтцийн өөрчлөлт хийхийг хүсэхгүй байна. Тэгэхдээ Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам нэмж байгуулна. Энэ асуудлыг намрын чуулганаар оруулна. Энэ цаг үед бол сандал суудлын асуудлыг ярихгүй" хэмэнэн хариулаа.

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам нэмж байгуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188