...Ердөө саяхныг хүртэл “сахал” Д.Эрдэнэбилэг Монголын хамгийн том дайсан явлаа. Улсын өнгөтэй, өөдтэй болгонд эзэн сууж, хувьчилж, хувьдаа авсан, Хөгжлийн банкийг луйвардаж, хүний хүрч болох бүх л санг дээрэмдсэн гээд түүн шиг муу хүн байсангүй. Улсаараа үзэлцэхэд бэлэн, урдаас ирэнгүүт нь баривчлах шүүхийн тогтоолтой хүртэл гарч байлаа. Гэтэл Д.Эрдэнэбилэг хүүтэйгээ, “Халзан бүрэгтэй”-н төсөлтэйгөө төрийн хамгаалалтад оржээ.
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкаар үргэлжилж байсан Д.Эрдэнэбилэгийн эзэгнэл “Халзан бүрэгтэй”-н төслөөр үргэлжлэхээр боллоо.
“Сахал” хочит Д.Эрдэнэбилэг Сингапур руу эмчилгээнд яваад ор сураггүй болсон. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, цагдан хорьж байсан удаатай. Ингээд 30 хоногийн дараа батлан даалтад гаргаж, хилээр гаргаад “алдчихсан”. Гэхдээ тэр хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаж, Засгийн газартай хэлэлцээний ширээний ард суусан гэх яриа тухайн үед гарч байлаа.
Д.Эрдэнэбилэг нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үедээ “Монголын төрд гомдож байна” гэж ярьсан нь анхаарал татдаг. Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Д.Эрдэнэбилэг төрийн өмчийн хууль бусаар авсан л гэж гомддоггүй юм бол өөрөөр гомдох эрхтэй хүн биш. Учир нь, Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Д.Эрдэнэбилэг өөрийн шүүгчтэй, шулуухан хэлэхэд тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга, Монголбанкны Ерөнхийлөгч, Хөгжлийн банкны бүх удирдлагыг томилсон байсан” гэж хариу тайлбар өгч байлаа.
Харин одоо...
Хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд дээр эзэд ба эсэргүүцэгчдийн дунд мөргөлдөөн гарлаа. Улмаар энэ асуудал улс төрийн хүрээнд ч өндрөө аваад байна. Тэгвэл Халзан бүргэтэйн төслийн эздийг танилцуулж байна.
Манай улсад газрын ховор элементийн таван орд байдгийн нэг нь Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багийн нутагт оршдог Халзан бүрэгтэйн орд. нь MV-006911 дугаартай Халзан бүрэгтэй нэртэй ашиглалтын лиценз, MV-012335 дугаартай Ар хүрэн нэртэй ашиглалтын лицензээс бүрдэж байгаа. Өөрөөр бол, энэ хоёр лицензийг нийлүүлээд Халзан бүрэгтэйн орд гэж нэрлээд байгаа юм.
Түүх сөхвөл, Халзан бүрэгтэй лицензийг 2001, Ар хүрэн лицензийг 2004 онд тус тус “Монтем” ХХК-д олгосон. “Монтем” ХХК-ийн эзэн нь Жажаагийн Мэндсайхан. Ж.Мэндсайхан нь 2014 оноос хойш Монголын үндэсний газрын ховор элементийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Мөн Ж.Мэндсайхан нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүү Д.Баатартай “Эм Эн Ар И Си Ди” ХХК-ийг, “Апекс пропрейтор” ХХК-уудыг эзэмшиж ирсэн гэхээр улс төрд ч, бизнес ч нөлөөтэй нэгэн гэдэг нь тодорхой харагдаж буй биз ээ.
Тэгвэл “Монтем” ХХК нь Халзан бүрэгтэйн лицензүүдийг олгох үед Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, Уул уурхайн яам буюу тухайн үеийн нэршлээр Үйлдвэр, худалдааны сайдаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг ажиллаж байв. Харин Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргаар Дугарын Жаргалсайхан ажиллаж байсан.
Ингэж явсаар 2011 онд “Монтем” ХХК Халзан бүрэгтэйн лицензээ “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-д шилжүүлсэн. Одоог хүртэл “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК эзэмшиж байгаа. Тэгвэл Халзан бүрэгтэй ордыг эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн хүү Э.Тулга. 2014 онд СЭЗИС-ийг, 2016 онд Лондонгийн Бизнес, санхүүгийн сургуулийг тус тус төгссөн. ХХБ-ны “Ти Ди Би капитал” ХХК-ийн захирлаар ажилладаг.
Харин “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь Сайнбаярын Батчимэг. 2002 онд СЭЗИС-ийг Санхүү, эдийн засгийн бакалавраар төгсөж, 2015 онд Их Британийн Вестминстерийн их сургуулийг Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан. ХХБ-ны “Ти Ди Би секьюритис ҮЦК” ХХК-ийн захирлаар ажилладаг.
Халзан бүрэгтэй төслийн Төслийн удирдагч нь Цоожийн Пүрэвтүвшин. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хэргийн гол оролцогч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байснаар нь илүү мэднэ. Ховд аймгийн Жаргалант сумын уугуул. 2010 онд МУИС-ийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2010 оноос ХХБ-нд хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Ийм учиртай, ийм эзэнтэй төсөл ажээ.
Засгийн газраас Халзан бүрэгтэйн төслийг хамгаалж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Аймаг, сумаараа нийлж, Д.Эрдэнэбилэгийн хүүгийн компанийг хөөж явуулсан Ховдын ард түмэн, Засаг дарга нь өнөөдөр гол буруутан болоод байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Халзан бүрэгтэй төсөлд тусгай зөвшөөрөл олгох төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарчихсан. Тэрийг цуцлах эрх хэнд ч байхгүй. Засгийн газрыг давж, аймгийн Засаг дарга шийдвэр гаргахгүй” гэв.
Ингээд “Сахал” Д.Эрдэнэбилэг Халзан бүрэгтэйн ордыг олборлох нь тодорхой болов.
| САЯХНЫГ ХҮРТЭЛ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ДАЙСАН ЯВЛАА, ХАРИН ОДОО ХҮҮТЭЙГЭЭ, ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРЖЭЭ |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |