-У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЧ, Х.БАТТУЛГЫГ ШАЛГУУЛЖ, ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ-
У.Хүрэлсүхийн “Хариуцлагаа хүлээдэг Засгийн газар огцроход нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгч” гэх үг тэдний түнжин нэлээд хагарсныг гэрчилж буй. Тийм ч учраас У.Хүрэлсүх танхимаараа огцрохдоо сүүлийн үгээ Ерөнхийлөгчид хаяглав.
Тэрбээр “Хариуцлага үүрч явснаас биш зугатаж явсангүй. Би уур хүрвэл хүнтэй зодолдож, өрөвдвөл нулимс унагах ийм л нэгэн монгол эр хүн. Миний эхлүүлсэн ажил цаашаа үргэлжилнэ. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм. Түүнээс биш айж хулчийгаагүй. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй. Эцэст нь хэн шоронд явлаа. Цагдаа нар шоронд сууж, цолоо хураалгаж байсныг та бид санаж байгаа. Цаашид та бүхний дунд сууж байгаад хэн яаж худлаа хэлж байгаа талаар та бүхэнд хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ардчилсан намыг самарсан, цаашид Засгийн газраа самрах нь. Шаардлагатай бол Ерөнхийлөгчтэй холбоотой Үндсэн хуулийн асуудлаар парламент дээр асуудал тавина” хэмээгээд сайд нараа дагуулан танхимаас гарсан.
Намын даргынхаа энэ мэдэгдлийг МАН-ын гишүүд дуу нэгтэй дэмжин, бүгд л “Ерөнхийлөгчийг шалгуулна, ард түмний итгэл үнэмшил дээр нэгдсэн жагсаалыг улстөржүүлсэн” хэмээн ам уралдан ярих нь Ерөнхийлөгчийн аазгайг хөдөлгөсөн нь лавтай. Төрийн тэргүүнээ “Шалгуулна” гэж удаа дараа давтаж хэлсэн Ерөнхий сайдын сүүлчийн мэдэгдэл олны анхааралд байсаар, хүлээлт үүсгэсээр байна. Бүр Ерөнхийлөгч суудлаа өгөх үү, У.Хүрэлсүх яг шалгуулж, огцруулж чадах уу гэх асуулт дээр дооргүй хөврөх боллоо.
Нэгдүгээрт, УИХ Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүн тангараг, бусад хууль зөрчсөн талаар иргэд эсвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж, шалгуулах эрхтэй. Ингээд Цэц дээрх гомдолд дүгнэлт гаргачихвал УИХ олонхоороо Ерөнхийлөгчийг огцруулах боломжтой гэнэ.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалыг зохион байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдвол Эрүүгийн журмаар шалгагдах үндэслэлтэй аж. Угтаа бол дээрх асуудал баримтаар нотлогдчихвол Ерөнхийлөгч суудлаасаа огцрох ёстой болно. Эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэнэ.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх УИХ-ын индэр дээрээс “Ерөнхийлөгч хууль зөрчсөн. Цаашдаа энэ байдлыг таслан зогсоохын тулд асуудалд хандана. Ерөнхий сайд болохоор хамаагүй зүйл ярьж болдоггүй юм байна. Зарим зүйлийг залгиж ирсэн. Одоо сул гишүүн болчихсон учраас сайхан ярина. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуулийн хүрээнд хандана” гэснийг дээрх хуулиар тайлбарлаж болохоор байна.
Гэхдээ Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг гудамжны жагсаал зохион байгуулсан, санхүүжүүлсэн гэдгийг нотоллоо ч хуулийн байгууллагаар шалгуултлаа өдий болох биз. Учир нь, улстөрчдийн олонх нь баримт, нотолгоо олсон тохиолдолд түүнийгээ улс төрийн нүүдэлдээ ашигладаг болохоос биш, шалгуулахаа урьтал болгодоггүй билээ. Эндээс хамгийн бодитой нь, “Бараг нотлогдож байгаа. Хууль, хяналтын байгууллага тогтооно” гэж ирэх хаврын улс төрийг “амталсаар” байтал Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусах биз ээ.
| Ерөнхийлөгч төрийн эрхийг ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ОРОЛДСОН үндэслэлээр огцрох уу |
|
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |