Саарал ордонд төсвийн төслийг эсэргүүцэгчдийн “арми” хүчээ авч, багаа тэлж эхэллээ. Анх таван гишүүн Төсвийн алдагдлыг 3.6 их наядаар бууруулах боломжтой юм байна гэж мэдээлэл хийгээд Засгийн газарт төсвийн төслийг буцаах шаардлага хүргүүлснээс хойш даруй дөрөв хоногийн дотор 20-иод гишүүн уг шаардлага дээр гарын үсэг зураад амжив. Анх УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Цогтбаатар нар төсвийг эцэргүүцэж эхэлсэн бол өнөөдрийн байдлаа, “Үндэсний эвсэл” болон ХҮН намын гишүүдээр хүрээгээ тэлж, ахмад, туршлагатай гишүүдийн тоонд ордог Н.Алтахуяг ч тэдний шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зураад байна.
Гол нь уг санаачлагыг МАН-ын хоёр ч гишүүн анхлан гаргасан нь олны анхаарал татаж байна. Өнгөрсөн хоёр парламент буюу найман жилийн турш Засгийн газрын оруулж ирсэн төслийг эрх баригч намынхан үнэмлэхүй олонхоороо гар өргөн дэмжиж байснаас эсэргүүцэх акц төдийлөн хийж байгаагүй нь ийн анхаарал татаж, бас ч иргэдийн хүлээлтэд нийцэж буй бололтой.
Гол нь МАН дотроосоо Засгийн газрыг эсэргүүцэгчид гарах болсон нь олны дунд хардлага төрүүлж эхлээд буй. Ингэхдээ тэд Ерөнхий сайдыг урд хөрш рүү айлчлал хийхээр мордохтой зэрэгцэн Саарал ордонд акц эхлүүлсэн. Цаашлаад алдагдалтай төсөлд Ерөнхийлөгчөөр хориг тавиулахаас илүү Засгийн газарт буцааж, төсөв батлах хугацаанаас өмнө УИХ-ыг яаралтай горимоор хэлэлцэхийг шаардаж байгаа гэгчлэн Засгийн газарт хандсан шаардлагууд тавьж эхэлснээр Л.Оюун-Эрдэнэ рүү акцаа чиглүүлж байгаа нь шууд уншигдаж байна.
Тэгвэл МАН-аас төсвийг эсэргүүцэх акц эхлүүлсэн нь Ерөнхийлөгч улс төрд шинэ өрөг “өрж”, дүү нараасаа өрх “тусгаарлах” шинэ баг бүрдүүлж эхэлсэн гэх “бор шувуу” Саарал ордонд нисэх болжээ.
Улмаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг “Үндэсний эвсэл” рүү орж, Д.Энхтүвшин ХҮН намыг бараадна гэх цуу яриа ч гарч эхэлсэн. Ингэхдээ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Би МАН-ын гишүүн биш. Н.Учрал намайг үгэнд нь ороогүй гээд намаас хөөж, бүлэг дээр арга хэмжээ авахуулах хүсэлтэй байгаа сурагтай. Намын бүлгээс хөөвөл хөөгдье” хэмээн жиргэсэн нь зүгээр ч нэг цуурхал биш болохыг баталж байна. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Н.Номтойбаяр нар нэг үед улс төрийн давцанд хөл тавьцгаасан улс төрийн хүрээлэл дундаа бизнесийн томоохон төлөөллүүдийн хүүхдүүд буюу “Хунтайж” нар гэх нэр дагалдаж ирсэн.
.jpg)
Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлийн хуваарилалт дээрээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Г.Тэмүүлэнг хаалганы гадна үлдээж ирсэн. Нэг ёсондоо Г.Тэмүүлэнг ааваар нь улс төрийн замналаар нь М.Энхболдын гэх “сүүдэр” дагаж явдагтай холбоотой эрх мэдлийн бялуу хуваалтаас үлдээдэг гэх нь ч бий. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааных нь үеэр Г.Тэмүүлэнг хамтрагч нартаа халгаатай гэх шуум тараасан нь нам дотроосоо байсан гэх яриа ч гарч байлаа.
Ийн нам дотроо таарамжгүй байгаа эрх баригчдын улс төрийн зодоон төсвөөр эхэлж байна. Харин 2025 оны төсөв хөшигний ард гар барилцсан бүглэлүүдийн эрх ашгийг хөндөж, дахин хөнжил дотроо хөлөө жийлцэхэд хүргэв.
Тэр дундаа эрх баригч намд “Элсний 13” шиг бүлэглэл чимээгүй бүрдэж байхыг ч үгүйсгэх аргагүй гэдгийг улс төрийн хүрээнийхэн жиг жуг гэлцэх болов. Угтаа бол хамтарсан Засгийн газрын бодлогоос дэмжихгүй төсөл байна гэдгийг эрх баригч намынхан өөрсдөө дотроосоо гаргаж ирж, эхнээсээ төсвийг эсэргүүцэж эхэллээ. Ухаандаа төсвийн тодотголоор ч, албан тушаалын хуваарилалтаар ч сонгуулийн дараах бялуу хуваалтын аль алинд нь багтаж чадаагүй бүлэглэлүүд хамтарсан Засгийн газрын бодлогод чагт тавьж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ бололтой.
Дахин сануулахад, ард түмэн, улс орны эрх ашиг гэхээс илүү төрд үүрлэсэн том бүлэглэлүүдийн тоглолт өрнөж байгаа нь энэ мэт олон жишээнээс илэрхий байна. Харин намаасаа гарах хүртэл асуудал нь хүндэрч байгаа Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар Ерөнхийлөгчийг түшихээр зэхэж байгаа бололтой.
| Г.ТЭМҮҮЛЭН, Д.ЭНХТҮШИН НАР НАМААСАА ГАРЧ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТҮШИХЭЭР ЗЭХЭЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |