• Өнөөдөр 2024-05-08

С.ГАНБААТАРЫГ ӨЛСГӨЛӨНГӨӨ зогсоох тухай мэдэгдэл хүргүүлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр (2021.01.25) Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас энэхүү үйл ажиллагааг зогсоох тухай албан мэдэгдлийг хүргүүлжээ.
 
Тодруулбал, "УИХ-ын гишүүний гаргаж буй энэхүү үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу бүртгүүлэлгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулах, мөн  дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргаас гаргасан 2021 оны нэгдүгээр сарын 22-ны А/25 дугаартай захирамжийг зөрчиж байгаа юм.
 
Иймд иргэд та бүхэн хуулиа дээдэлж, цар тахлын үед хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, амны хаалтаа тогтмол зүүж, хууль бус жагсаал цуглаанд оролцохгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдэгдсэн байна.

С.ГАНБААТАРЫГ ӨЛСГӨЛӨНГӨӨ зогсоох тухай мэдэгдэл хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 22:52:51
    Чингис хаан: Олон гайтайг нь мэдвэл хаан бсан ч зайлуул Түмэнд тустайг нь мэдсэн бол харц бсан ч өргөмжил Босоо Ганбаа бол Монгол улсын дараагийн ерөнхийлөгч болох ёстой хүн мөн бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 15:01:04
    1: Тэнэгтэрэй чи их хурлын гишүүн гэхээр өлсөгөлөн зарлаж болдоггүй юмуу.чи хэзээ байтал тахалтай тэмцээд бгн.төрөө төвхнүүлэх гэх шиг болохгүй буруу зүйлийн төлөө тэмцэж болохгүй юмуу.чи л дут битгий гай бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:26:18
    Зочин: УИХ-ын гишүүн хүн байж. Ямар гудамжны тэмцэгч үү. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байхад. Төрөө төвхнүүлэх гишүүнийхээ үүргийг биелүүлээчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-25 14:13:47
    Зочин: НААДУУЛД ЧИНЬ ЭНЭ ӨЛСӨГЛӨНГ ЗОГСООХ ӨӨР АРГА БАЙХГҮЙ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188