• Өнөөдөр 2024-04-27

ХОМ: 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 233 сая төгрөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдаар томиллоо.

 32 дахь Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнийн Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй танилцана уу.

Тэрбээр АТГ-т 2019 онд хөрөнгө, орлогоо жилийн нийт орлого нь 233.5 сая  төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн нийт орлого нь 14.4 сая төгрөг юм байна. Тэрбээр амины болон зуслангийн орон сууцгүй бөгөөд 244 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай гэжээ.
 
Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander- 1
 
Мал, аж ахуй: 100.4 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын таван адуу, үүнээс гадна 17 адуутай, 69 үхэр, 124 хонь, 163 ямаатай.
 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 60.5 сая  төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй аж.
 
Хадгаламж, дансны үлдэгдэл: 100.6 сая төгрөгийн дотоодын банк, санхүүгийн байгууллагад харьяалагдах хадгаламжтай аж. Харин гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансгүй бөгөөд авлага, авсан зээл байхгүй хэмээн мэдүүлжээ. Эрх, Патент, тусгай зөвшөөрлийн хоёр эрхтэй юм байна.
 
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Хуулийн этгээдийн хувьд хоёр компанид ногдол хувь эзэмшдэг. Тодруулбал, “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийн ногдол ашиг эзэмшиж байна. Бэлэг, үйлчилгээ , өв залгамжлал, хандив, туслалцааны хөрөнгө байхгүй гэх мэдүүлгийг 2019 онд өгч байжээ.
 
Л.Оюун-Эрдэнийн тухайд ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноос хойш ХОМ нь нэмэгдсэн байна.
 

ХОМ: 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 233 сая төгрөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188