• Өнөөдөр 2024-05-04

У.ХҮРЭЛСҮХ: Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, жагсаалыг улс төржүүлсэн

-Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой-
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Ард түмний жагсаал цуглаан хийж байгаа энэ цаг үеийг далимдуулж, улс төрийн үйл ажиллагаанууд явсан. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, санхүүжилт хийж, ард түмнийг тайвнаар үзэл бодлоо илэрхийлж байсан  жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар алдарч байна. Цаашид ч жагсаал зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрыг тогтворгүй болгох, олон нийтийг нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй.
 
Үүнээс болж олон нийтийг хамарсан үймээн самуун дэгдэх вий. Хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлж би ажлаа өгч  байгаа юм. Долдугаар сарын 1 шиг үйл явдал битгий гараасай. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч байдаг. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүрэгтэй. Харамсалтай нь энэ ажлаа хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгууль руу чиглэсэн улс төрийн акцыг удаа дараа хийж, төрийн тогтворгүй байдлыг бий болгох, улс төрийн оноо авах, иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ мэдээллийг гаргаж байгаа. Цаашдаа ийм зохисгүй үйлдэл битгий гаргаасай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байна. Би ард түмнээ боддог. Маргааш, нөгөөдрийн дотор Монгол Улсын шинэ Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын шинэ нөхцөл байдлын үед бид улс төр хийгээд байж байх цаг үе биш” гэлээ.
 
 

У.ХҮРЭЛСҮХ: Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, жагсаалыг улс төржүүлсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188