-Та давгүй юу. Сумандаа амьдарч байгаа юу?
-Манайх ердөө гурван сарын өмнө элэг бүтэн байлаа. Өглөө амьд байсан хүн орой нь байхгүй болчихдог гэнэтийн зовлонд уначихаад сууж байна. Үхсэний араас үхэлтэй нь биш гээд арга ядахдаа ажлаа хийж байгаа. Гадаа гарч эр, гэрт орж эм л болж явна даа. Хүүхдүүд маань тусдаа гарсан, зарим нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг юм. Би сумандаа гэртээ ганцаараа байгаа. Бидний л босгосон амьдрал, хамт амьдарч байсан гэр орон минь учраас хаяад явж чадахгүй юм. Хүүхдүүд маань ч намайг ир, Улаанбаатарт амьдар л гэнэ. Гэртээ хорогдоод байх юм аа (уйлав). Ерөөсөө л удахгүй гэртээ ороод ирэх юм шиг л бодогдоод, хүн чинь итгэж өгдөггүй юм байна. Гэнэтийн зүйл гэдэг чинь айхтар юм байна шүү.
-Хэрэг ямар шатандаа яваа вэ. Шүүхэд шилжсэн үү?
-Энэ бол олон гэрчтэй, олон нийтийн газар болсон хэрэг шүү дээ. Уулын мухарт очоод, хүний хөлд бүдрээд үхчихсэн хэрэг биш. Миний хань сумын төвд, намын байрныхаа үүдэн дээр сууж байгаад зэрлэг балмад этгээдэд өшиглүүлж, амьсгал нь боогдож амиа алдсан. Гэтэл нөхрийг минь хөнөөж, биднийг амьдын тамд унагасан этгээдийг “Хийсэн хэрэг нь тогтоогдоогүй. Шүүхээр хэрэгтэн гэдэг нь шийдэгдээгүй. Одоогоор хэрэгтэн биш иргэн хүн” гээд суллачихсан. Батлан даалтад гаргаад, гадуур байцааж байгаа. Үхсэний хохь болоод л дуусаж байх шиг байна. Хэрэг нь шүүхэд шилжих нь битгий хэл дөнгөж шалгаж эхэлж байгаа. Эхний мэдүүлгүүдээ л аваад, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Ямар шалтгааны улмаас хэрэг шийдэгдэх нь удаашралтай байна вэ?
-Хугацаа хожих гэсэн оролдлого юм уу л гэж хардаж байна. Сэжигтний тал хоёр өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчдийн гомдол, хүсэлтээр удаа дараа удааширч байна. Энэ хэрэг улс төржүүлж, хүний амийг үнэгүйдүүллээ гэж гомдож байна. Хэрэв хууль ёсныхоо дагуу явсан бол энэ хэрэг шийдэгдэх цаг нь болчихсон байгаа. Гэтэл одоо л дөнгөж эхэлж байна. Энэ сонгууль өнгөртөл шийдэгдэхгүй л байх. Хүний амь хөнөөсөн этгээдийг суллаад, гадуур байцаадаг хууль хэрэгжиж эхэлж. Ийм л нөхцөлд бид амьдарч байна даа.
-Шүүх шинжилгээний дүгнэлт гарсан уу?
-Улаан хоолойн хэсэг гэмтэж, амьсгал боогдсон гэж гарсан. Гадны нөлөөтэй амиа алдсан гэдэг нь тодорхой гарсан. Гэтэл эсрэг талын өмгөөлөгчид шинжилгээний харуиу буруу гарсан гэж үзээд дахин шинжилгээ хийхээр болсон. Давтан авсан шинжилгээний хариу хэзээ гарахыг мэдэхгүй л байна. Яагаад ингэж байгааг ерөөсөө ойлгохгүй байна.
-Талийгаач АН-д хэдэн онд элссэн бэ?
-1990-ээд оны сүүлчээр л элссэн байх. Арав гаруй жил намын дарга хийсэн. Сонгууль болгонд намаа ялуулчихаад, залуучуудыгаа албан тушаалд томилуулаад, өөрөө ажилгүй хоцордог байсан шүү дээ. Ингэж л энэ сум орон нутаг, намын төлөө зүтгэсэн. Манай сумынхан ямар хүн байсныг гэрчлээд өгнө.
-Та хэрэгт холбогдсон ухуулагчийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Талийгачийн минь ажил явдлын үеэр ирсэн байна лээ. Хүүхдүүд маань уйлаад оруулаагүй ч байж мэднэ. Тухайн үед яг юу болсныг мэдэхгүй байна. Ер нь тэр үеийн зарим зүйлээ санахгүй байна. Ухаан, санаа орж гараад хэцүүхэн л байдалтай байсан даа. Сэжигтний эхнэртэй дараа нь уулзсан. Хэрэг гардаг өдөр нөхөртэйгөө хамт явж байсан юм билээ. Би “Чи нөхрөө аваад явчихгүй яав даа. Тэгсэн бол чи ч, би ч ийм зовлонд унахгүй байлаа” гэсэн чинь “Харин тийм ээ, би үнэхээр дийлээгүй, миний үгэнд орохгүй байсан, уучлаарай” л гэж байна лээ. Сэжигтний өндөр настай ээж нь мөн манайхаар ирсэн байна лээ. Тэр хүний ч буруу гэж юу байх вэ дээ. Бид чинь адилхан л зовлонд уначихаад байгаа юм.
-АН-ын удирдлагууд болон МАН-аас нэр дэвшиж байсан нэр дэшигчид очсон уу?
-Хэчнээн сайхан нэр хүндтэй, олонтой хүн явсныг нь мэдэрсэн. Ажил явдлаар нь намын гишүүд нь очиж, маш хүндэтгэлтэй хандсан. МАН-ын нэр дэвшигчдийн бие төлөөлөгчид гэж очсон байна лээ. Би мэдээгүй, уг нь манайхантай уулзсан л гэж байсан.
-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?
-Эсрэг намынхны уулзалтад ороогүй гэдэг шалтгаанаар л миний хань амиа алдсан даа. Хэчнээн зовж, шаналж, “Намайг авраач” гэж гуйж, амьсгал хураасан гэж санана. Бидэнд үнэхээр хүнд байсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдээд өгөөсэй л гэж хүсэх байна.
| Г.САЙХАНБАЯРЫН УХУУЛАГЧИД ЗОДУУЛЖ, АМИА АЛДСАН САНТ СУМЫН АН-ЫН ДАРГА Б-ИЙН ЭХНЭР: ХАНИЙГ МИНЬ ШОРООНД БУЛЖ, БИДНИЙГ АМЬДЫН ТАМД УНАГАСАН ЭТГЭЭДИЙГ СУЛЛАЖ, ГАДУУР БАЙЦААЖ БАЙГАА |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |