Амаржсан эмэгтэйг Өргөө амаржих газраас ХӨСҮТ рүү тээвэрлэх үедээ углааш, халаадтай явуулсан нь олон нийтэд ил болж, иргэд эсэргүүцлээ илэрхийлэн өчигдөр Төв талбайд жагссан.
Нөхцөл байдалтай уялдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн юм. Тэгвэл өнөө өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдсан байна. Энэ хурлаар хоёр сайдыг огцруулах талаар хэлэлцэж, танхимаараа огцрох тухай ч яригдсан гэх мэдээлэл байна. Дээрх асуудалтай холбоотой МАН-ын удирдах зөвлөл хуралдах бололтой.
Шадар сайд Я.Содбаатар өчигдөр огцрох хүсэлтээ хүргүүлэх үеэр “Миний шууд хариуцаж байгаа асуудал биш ч гэлээ хүнлэг бус сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд, Монголын нийт ард иргэдээсээ уучлал хүсэж байна. Даалгасан ажлыг хийхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэлээ.

| У.ХҮРЭЛСҮХИЙН Засгийн газар огцрох уу |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |