• Өнөөдөр 2025-03-15

Д.ТОГТОХСҮРЭН: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрд сая төгрөг олгох тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Улмаар бүлгийн гишүүдийн олонх тогтоолын төслийг цаашид судалж үзэх нь зүйтэй гэсэн байр суурь дээр санал нэгдсэн байна.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр авах арга хэмжээний тогтоолын төсөл буюу өрх бүрд сая төгрөг олгох асуудлаар хуралдсан. Хоёртдугаарт, Соёлын сайдын мэдээллийг сонссон. Бүлгийн гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн. Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар дэмжинэ, дэмжээгүй гэсэн шийдвэр гаргаагүй. Эхлээд санхүү эдийн засгийн тооцооллыг сайн хийж, Засгийн газрын саналыг авч ярилцах хэрэгтэй байна. Дараа нь  үнэхээр оффшороос мөнгө орж ирж байна уу, түүнийг нь судлах хэрэгтэй. Мөн эрх зүйн хүрээний асуудлыг авч үзэх ёстой гэж үзсэн. 
 
Энэ тогтоолын төслийг хэлэлцэх боломж хууль эрх зүйн хүрээнд бий юү гэдгийг судлах юм. Дээр гурван асуудлыг судлаад, санал боловсруулаад дахиж бүлгийн хурлаар ярина. Түүний дараа Байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ” гэлээ.

Д.ТОГТОХСҮРЭН: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг судалж, нухацтай авч үзэх ёстой гэж үзсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188