УИХ-ын гишүүн Т.Доржханд иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр тогтоолын төсөл өргөн барьж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдөр улс төрийн хүчнүүдэд ажлаа байраа хамгаалах бодлого ярьдаг хүчин алга. Оны өмнө Засгийн газар иргэн, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан зэрэг суурь хэрэглээний үнийг даах шийдвэр гаргасан. Энэ нь бизнес эрхлэгч болон иргэдийн хөдлөх хөрөнгийг хамгаалсан юм. Одоо тэнд эргэлтийн хөрөнгө эхний ээлжинд шаардлагатай байна. Тиймээс бид судалгаа гаргаж, 200 мянган аж ахуйн нэгжийн ажлын байрыг хамгаалах боломжтой гэдгийг тогтоолоо. Бидэнд гурван их наядын хөрөнгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байна. Монголбанканд 7.6 их наядын хөрөнгө бий. Банкууд мөнгө гаргадаггүй, гарвал дампуурна гэсэн айдастай байна. Энэ үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Төв банкны бодлогын хүү одоо таван хувь байгаа. Үүн дээр Засгийн газар үнэт цаас гаргах боломжтой. Зээлийн хүүгийн хязгаарыг хүчээр тогтоох биш, зах зээлийн зарчмаар банканд байгаа эх үүсвэрийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг хийхдээ бонд гаргаж, гаргасан бондоо арилжина. Эх үүсвэрийг Төв банкны үнэт цаасан дээр байгаа эх үүсвэрээс татаж авна. Жилийн таван хувийн хүүтэйгээр дор хаяж гурван жилийн хугацаатай зээл олгох хэрэгтэй. Эхний нэг жилд нь зөвхөн хүүгийн төлбөрөө төлдөг үндсэн өрийнхөө төлбөрийг төлдөггүй ийм нөхцөлтэй гаргах хэрэгтэй.
2008, 2009 оны эдийн засгийн хямралаар бид 140 мянга гаруй ажлын байраа алдаж байсан. Гэхдээ урт хугацаатай зээлэндээ нэг ч удаа ажлын байраа алдаж байгаагүй. Энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг хамгаалах боломжтой. ЖДҮ болон бичил бизнес эрхлэгч нарт зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзээд УИХ-ын тогтоолыг санаачилж байна. Мөн ЖДҮ-ээс гадна 200-аас дээш ажилтантай, ажлын байраа хамгаалж байгаа бизнес эрхлэгчдийг хамгаалах талаар тогтоолын төсөлд тусгасан. Тодруулбал, тэдний зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даах хэрэгтэй гэж үзсэн. Зээлийн хөрөнгийн барьцаа хөрөнгийн санг санхүүжүүлэх хэрэгтэй. 100-200 мянган төгрөгөөр санхүүжүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө нь гурван их наяд төгрөг дээр барьцаа гаргах боломжтой гэж харсан. Ингэснээр 400 мянган аж ахуйн нэгжийн ажлын байрыг хамгаалах боломжтой юм” гэв. Мөн тэрбээр Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байгаа гэв. Уг асуулгад гаднын улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах талаар тусгасан байна.
| Т.ДОРЖХАНД: Засгийн газар бонд гаргаж, 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна |
|
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |