• Өнөөдөр 2024-04-27

Б.БЯМБАЦОГТ: Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Шүүхийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийг шинэчлэн баталж буй. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шүүхийн тухай хуулийг өнөөдөр эцэслэн баталлаа. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг  дөрвөн сар гаруй хугацаанд  ажиллаа. Хууль зүйн байнгын хороо түүхэндээ хамгийн олон цагаар хуралдаж, хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Мөн парламентын дэгийн тухай хуульд хэрэглэж байгаагүй заалт хэрэглэж, нэг цаг гаруй хугацаанд мэтгэлцээн зохион байгуулсан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа үг үсэг, заалт бүрээр нь хэлэлцэж, санал хураалт явуулснаараа онцлог. Энэ хууль бол Үндсэн хуулийн салаа мөчир, хуулийн засаглал шудрага ёсны үндэс. Шүүгч, болон шүүх хэнээс ч, юунаас ч хараат бус ажиллах боломжийг бид энэ хуулиар хийж чадлаа. Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэдэг зарчмыг хангаж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байгаа гэсэн үг. Шүүгчид хуулиар өөр дарга  байхгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэслэгдэнэ. Мөн шүүгчийн томилгоог нэг хүн хийж, хонгил үүсгэдэг асуудал үүгээр дуусна. Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тусгаж өгсөн. Хариуцлага алдсан шүүгчийг Сахилгын хороогоор оруулдаг болж байгаа. ШЕЗ-ийн 10 гишүүний таван гишүүнийг шүүхээс, үлдсэн тавыг нь УИХ-аар нээлттэй сонгон шалгаруулалт хийж, сонсгол явуулж томилохоор болсон. Сайн хуулийг муу хэрэгжүүлж амийг тасалдаг алдаа болохгүй гэдгийг энэ хуулиар дамжуулан шүүгч нартаа сануулж байгаа. Шүүхийн тухай багц хуулийн хувь заяа шүүгч нарын гарт байна гэв.
 
УИХ-ын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр “1992 оны Үндсэн хуулиар хараат бус, бие даасан шүүх байна гэсэн заалт оруулсан. Гэхдээ ердийн хуулиар түүнийг энэ үзэл санааг амилуулах ажил өгөрсөн хугацаанд хангаллтай байж чадсангүй. Тиймээс Шүүхийн тухай хуулийг цогцоор нь иж бүрнээр нь шинэчилж байна. Энэ бол эхлэл. Сайн хууль биелэх эсэх нь хүнээс хамаарна. Үүнээс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарах юм.
 
 

Б.БЯМБАЦОГТ: Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-15 15:39:27
    Зочин: Жинхэнэ худ гар ш дээ ккк
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188