• Өнөөдөр 2025-03-15

"Баялагийн сангийн тухай хуулийг Үндсэн хуулийн 6.2-той нийцүүлнэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асууж байна. 
 
УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хууль, тогтоомжийг шинэчилж байна. Шүүхийн тухай хууль болон хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Одоо хүлээгдэж байгаа гол хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна. Үндсэн хуулийн 6.2 дээр бид "Байгалийн баялаг төр нийтийн өмч" гэж тусгаад стратегийн ач холбогдолтой орд газрын үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулна гэсэн зохицуулалт хийж өгсөн. Төр нийтийн гэсэн дээр олон худал мэдээлэл гарч, гуйвуулсан асуудал байсан. Ашигт малтмалын тухай хуулийг хэзээ хийх вэ. Үүнийг Үндсэн хуулийнхаа хүрээнд байгалийн баялаг нь ард түмний мэдэлд байх зохицуулалтыг ямар зарчмаар хийхээр төлөвлөсөн бэ.
 
УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 2000 оноос хойш баталж ирсэн.  Гэвч үүний биелэлтэд хяналт тавьдаггүй, хангалтгүй явж ирсэн нь Монгол Улсын бодлого төлөвлөлттэй холбоотой байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийх ажлууд үргэлжилж байна. Үндсэн хуулийн 6.2 дахь заалттай холбоотой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар баталгаажуулах ёстой. Орхигдсон байсан төслийг нэмж оруулсан. Үүнийг 2021 онд батална.
 
АЖЛЫН ХЭСЭГ: Баялгийн сангийн тухай хуулийг 2021 онд өргөн мэдүүлэхээр болсон. Энэ нь Үндсэн хуулийн 6.2-т нийцүүлэн  хуулийн төслийг өргөн барихаар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн төслийн боловсруулалтыг мөн энэ онд өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

 

 


"Баялагийн сангийн тухай хуулийг Үндсэн хуулийн 6.2-той нийцүүлнэ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188