• Өнөөдөр 2025-03-15

"Энэ онд боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан 4986 оюутанд зээл өгөхөөр бэлдэж байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайдын мэдээллийг сонслоо. 
 
Энэ үеэр БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн цар тахлын үеийн боловсролын байгууллагын үйл ажиллагаа хийгээд бусад асуудлаар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан Боловсролын хөгжлийн зээлийн сангаас олгодог оюутны хөгжлийн зээлийг олгож байгаа эсэх талаар асуулт асуулаа.
 
БШУ-НЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН:  “Өнөөдрийн байдлаар 4439 оюутанд 3.1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгосон.  Дотоодын оюутнуудын сургалтад зориулсан боловсролын зээлийн үйлчилгээ байдаг. Мөн 7000 гаруй оюутны зээл хүлээгдэж байгаа. 2019-2020 онд дөрөвдүгээр курсээ төгссөн оюутнуудад зээл олгох асуудлыг өнгөрсөн оны тавдугаар сард шийдсэн. 2021 оны төсөвт 24.8 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн зээлд батлагдсан. Хүсэлт гаргаж боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан, 2.8-аас дээш голч дүнтэй 4986 оюутанд зээлийг нь өгөхөөр бэлдэж байна. Сувилагчаар суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээлээр олгох 5.9 тэрбум төгрөг батлагдсан.
 
Энэ нь ЭЕШ-ын шалгалтад 501-ээс дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой.  Гэхдээ цар тахлын үед эрүүл мэндийн салбарт сувилагч нэн шаардлагатай байгаа тул 2020-2021 оны хичээлийн жилд сувилагч мэргэжлээр элссэн 3600 оюутны судалгааг гаргаад сургалтын төлбөрийн зээлийг олгоход бэлэн байна. Нэн хэрэгцээтэй мэргэжлээр сураагүй ч гэсэн сургалтын төлбөрийн зээл олгооч гэсэн  мөн 3600 орчим оюутан байгаа” гэв.
 

"Энэ онд боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан 4986 оюутанд зээл өгөхөөр бэлдэж байна"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-08 17:43:11
    Зочин: Сургалтын зээлийг танилтай нь л аваад байна даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188