Нийслэлчүүд энэ өвлийг зутруухан л давж байна. Улсын хүн амын 50 хувь нь оршдог Улаанбаатарт өнөөдөр хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж, утаа, түгжрэлд “улсаараа” дийлдээд байна. Уг нь эрх баригч намынхан энэ эмзэг цаг үед хамгийн шилдэгүүдээ “фронтод” илгээж байна гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ хүний эрхийн хамгаалах нь битгий хэл улам дордуулж байгаатай санал нийлэх хүн олон байгаа биз.
“Хотын ажил бол аж ахуйн ажил шүү” гэдгийг үе үеийн хотын дарга нар зүгээр ч нэг хэлчихээгүй гэдгийг Х.Нямбаатар дарга төдийлөн ойшоохгүй л байна. Өөрөөр хэлбэл, жинхэнэ менежер хүн хотыг удирдаж, өнөөдөр нийслэлчүүдийн нуруунд үүрүүлсэн ачааг хуваалцмаар байгаа юм. Гэвч начир дээрээ хотын мээр “Би 30 жилийн тогтолцоог гуравхан сарын хугацаанд өөрчилж чадахгүй” гэх үгсээр ам хаачихаад сууж байгаа нь бодит үнэн болоод буй. Уг нь бол сайн менежерт гурван сар гэдэг боломжийн хугацаа. Адаглаад өмнөх хотын дарга нарын алдаа,оноон дээрээс нь суралцаад дараагийн төлөвлөгөөгөө шуурхай боловсруулж, арга хэмжээ авах хугацаа өнгөрч байгаа гэсэн үг. Харамсалтай нь, хуучин арга барилаасаа салж чадахгүй Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхүүдээ зөрчсөн шийдвэрүүд гаргачихаад хэнэг ч үгүй сууж байна.
Нийслэлийн иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал дээр сөрөг хүчин шаардлага тавьж, үгээ хэлсэн ч ёстой л нүдэн балай чихэн дүлий өнгөрч байна даа.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Батцогт өчигдөр Замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллах үеэрээ “Нийслэлд автомашины тоо хязгаарыг 730 мянгад барина гэж байна. Хотын асуудлаа ойлгохгүй байна. Хот бол эдийн засгийн өсөлтийг бий болгох, эдийн засгаа тэлэх тогтолцоог бий болгох нэгдсэн төлөвлөлтийг хэлж байгаа юм. Дэлхийн бүх хот хүн амаа өсгөх бодлого баримтлаж байна. Хязгаарлалт хийнэ гэдэг жишиг дэлхийд байхгүй” хэмээн хатуухан шүүмжилсэн. Хотын тулгамдсан асуудалд сөрөг хүчин мэргэжлийн үнэлэлт дүгнэлт хийж, шаардлага тавих нь ч зүйн хэрэг. Тэдэнд нийслэлийн ажлыг хийж ирсэн туршлага ч бий, арга барил ч суучихсан. Нийслэлийн Ардчилсан нам гэхэд л дэргэдээ бүхэл бүтэн бодлогын зөвлөл байгуулчихаад эрх баригчдаас нэг алхам урд нь алхаж байна. Ингэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, газрын харилцаа гэх зэрэг нэн тэргүүний салбаруудад ажиллах боловсон хүчнээр хүч сэлбэчихсэн суугаа. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн судлаачид, туршлагатай алба хаагч нараар бодлогын зөвлөлөө бүрдүүлж улс төрд бодлогын шийдлийг гаргахаар ажиллаж байна.
Энэ мэтээр шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хөрсөн дээр буусан ажил хэрэгжүүлэх нь өнөөдөр Улаанбаатарт юу юунаас илүү чухал байна. Түүнээс биш хууль хүчний боловсон хүчнээр хүрээлүүлчихээд захиргаадалтын арга хэмжээ аваад баймааргүй байна. Наанадаж, хотын ажлыг мэдэх нэг менежер томилчихсон байхад хөрсөн дээр буусан шийдвэр гаргах биз.
Хамгийн ойрын жишээг иш татахад л түгжрэлийн эсрэг арга хэмжээ нийслэлчүүдийг туйлдууллаа. Дугаарын хязгаарлалт нэрээр иргэдийн зорчих эрхийг хязгаарлаж, нийтийн тээвэрт шинэчлэл хийж байна гээд нийслэлчүүдийг төөрүүлж орхисон удаатай. Нийтийн тээврийн асуудлаа бүрэн шийдэж амжаагүй хэр нь автомашины дугаар олголтыг хязгаарлах асуудлыг НИТХ-аар оруулах талаар ч мэдэгдээд амжсан. Нэг ёсондоо иргэний өмчтэй байх эрхийг захиргааны аргаар шийдэх асуудлыг хөндөж байгаа юм.
Улмаар хотын даргаар томилогдсон даруйдаа Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Их хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийн зүйл заалтад үндсэндээ иргэн, аж ахуйн нэгжийн өмчийг боловсон аргаар “дээрэмдэх” хуулийн зохицуулалт орсон гэх шүүмжлэл ч олны дунд бий. Тодруулбал, тус хуулийн 14.3 дахь хэсэгт "Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байна" гэж заасан нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Улсын хөгжил хотоос гэх хэзээний үг манайд бий. Харамсалтай нь төлөвлөлтгүй хотод хамгийн хүнд ачааг ард түмэн үүрч байна даа. Хотыг жинхэнэ менежер удирдаж, цэгцэнд оруулах цаг нь болжээ гэж учир мэдэх хүмүүс сануулах боллоо.
| Хотыг жинхэнэ менежер удирдаж, цэгцэнд нь оруулмаар байна |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |