Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Үндэсний баялагийн сангийн хуульд өөрчлөлт оруулж хамтран ажиллах санамж бичигт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Х.Доржханд нар гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын өнөөдрийг хүртлэх реформ, авлигын эсрэг тэмцэх тэмцэлд туушдаа байсан та бүхэнд талархал илэрхийлье. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 заасан Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Үндэсний баялагийн сангийн тухай хуулийг хэлэлцүүлж, парламентад суудалтай намуудтай тохиролцон Их хуралд өргөн барихаар боллоо. Энэ хуулийн төсөл 4-5 төсөл салангид яригдаж ирсэн. Өнөөдөр энэ төсөл зарчмын хувьд нэгдэж байна.
Олон жил мэтгэлцсэн ч бодит шийдэл болж чадахгүй байгалийн баялгийн өгөөж иргэн бүрд шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг нэгтгэн хуваахгүй томоохон төсөл хөтөлбөрүүдэд шууд хөрөгнө оруулалт хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн баялагтаа эзэн байх асуудалд санал нэгдэж, үзэл баритлалаар хуулийн төслүүд өргөн барьж, төслүүдээ нэгтгэхийг зөвшөөрч зөвшилцлөө. Иймд АН, тус намын дарга Л.Гантөмөр, ХҮН, болон тус намын дарга Х.Доржханд нарт Засгийн газраа талархаж байгаагаа илэрхийлье
АН, МАН, ХҮН нэгдснээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй байх, холимог тогтолцоог хийж, 1*1 хүйсийн тэгш харилцаатай байх өөрчлөлтийг хийсэн. Маргааш бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулж, томсгосон тойрог руу хамтдаа орох эдийн засгийн реформ хийх гэж байна. Хэрвээ бид зөвшилцөж чадвал шийдэл олж чадна. Эдийн засаг ч гэсэн хоёр дахин өссөн. Өнөөдөр бид олон жил ярьсан баялагийн суурь реформ хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгалзалгүй тэмцэж чадаагүй бол өнөөдрийн үр дүнд хүрэх боломжгүй байв. Үндэсний баялагийн сангийн хууль нв Тогтворжуулалтын сан Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сан гэсэн том сангуудаас бүрдэнэ. Энэ нь сангийн хөрөнгийг аривжуулах, Норвеги Улсын жишгээр хуулийн төслийг боловсруулсан. Эрдэнэс Монголын харъяа стратегийн орд болох 34 хувь буюу тодотговол "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Оюутолгой" зэрэг стратегийн ордуудын 34 хувь нь хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрнө. Ингэснээр иргэдийн орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулагдана. Өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензэд сонсгол явуулна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр Монгол Улсын 3.4 сая иргэн Эрдэнэс Таван толгой хувьцааг эзэмшиж байгаа юм. Тус компани 2022 оны жилийн эцэст 1.3 их наядын ашигтай ажилласан. 2023 онд 2.1 их наядын ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарч байна. Ингэснээр 1072 хувьцаа амилж байна. Тус компани хуулийн дагуу ногдол ашиг тараах үүрэгтэй. Үүний дагуу 2022 ногдол ашиг иргэн бүрд 116 мянган төгрөг шилжих боломж бүрдсэн. 2023 оны ашиг 186 мянган төгрөг урьдчилсан төсөөлөл гарсан. Мөн санхүүгийн аудит орж, Баялагийн сангийн хууль батлагдснаар хэрэгжинэ" гэлээ
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 1072 хувьцааны 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөгийг иргэн бүрд өгөх боломж бүрдсэн |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |