• Өнөөдөр 2025-03-15

"Шүүгчийн нарийн бичиг, туслахуудынх нь цалинг нэмэх шаардлагатай"

 Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 
 
Энэ үеэр Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдлыг хангахад эдийн засгийн асуудал чухал гэдгийг хэллээ. Тэрбээр "Монгол Улын шүүхийн байгууллагад 518 шүүгч ажиллаж байна. Уг нь 699 хүн ажиллах орон тоотой. Өнөөдрийн байдлаар нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал их байдаг. Уг нь нэг шүүгч иргэний 200, эрүүгийн 72, захиргааны 42 хэргийг шийдвэрлэх  ёстой. Гэтэл өнөөдөр нэг шүүгч иргэний 400 гаруй, эрүүгийн 100 гаруй,  захиргааны 70 гаруй хэрэг шийдэж байна. Цалингийн сан сүүлийн жилд нэмэгдсэн. Энэ нь УИХ-ын тогтоолын дагуу шүүгчийн орон тоог нэмэгдүүлж, 20 шүүгч нэмж ажиллуулж байгаатай холбоотой. Цаашид энэ орон тоог нөхөх 10 сул орон тоо бий" гэв.
 
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуулийн төсөл боловсруулж байх явцад шүүгчдийн цалинг судалж үзсэн. Энэ хуулийн төсөлд урсгал зардал бууруулахгүй гэсэн заалт оруулсан. Өөрөөр хэлбэл цалин, орон тоог нь бууруулахгүй гэсэн санаатай.  Шүүгчийн цалин маш өндөр гэсэн ойлголт байдаг.  Гэтэл анхан шатны шүүгчийн цалин 2.7 сая, давж заалдах шатных гурван сая юм билээ. 5-6 сая төгрөгийн цалинтай хүмүүс нь Дээд шүүхийнх юм байна. Үүнийг залруулна. Цаашид шүүгчийн нарийн бичиг, туслахуудынх нь цалинг нэмэх шаардлагатай" гэлээ. 

 


"Шүүгчийн нарийн бичиг, туслахуудынх нь цалинг нэмэх шаардлагатай"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 16
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-10 18:09:57
    зочин: Шүүх хуралдааны нарийн бичгээр ажилласан хугацааг мэргэжлээрээ ажилласан жилд тооцдог болгооч. Ялгаагүй л шүүн таслах ажиллагаанд оролцдог хүмүүс штээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-10 17:56:05
    Сэтгэгдэл: Шүүгчийн туслах цаг наргүй ажилладаг олон арван хэргийн бүх материалыг цэгцэлж янзалж шивж оруулдаг. Ачаалал маш их. Бага цалинтай . Насаараа ажиллаад дэвших боломжгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-10 09:49:35
    Зочин: Энэ зөв шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-08 22:01:37
    Нямаа: Туслахууд ихэнх ажлыг нугалдаг ачаалалтай ч цалин нь үнэхээр бага Үүнийг өмгөөлөгч нар сайн мэднэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 17:52:55
    zo: 1 shugchin tuslah en medeeg group de post hiitsiimu bhan sugni us nar zow2 getsen bhin elgin ym bee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 17:51:08
    za arai2: shugchin tetgewrig tsalingiinh 80 huviar togtoono ajilj bhda tultsan tsalin avna bs hahuli nee tre haltuurun mongo oln tuslahuud n bl yriltgv davraad bhima
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 14:46:32
    Adiya: shuugchiin tuslah shuuh huraldaanii narin bichgiin darga nariin tsaling nemsen n deer ee. Turiin alband hamgiin ih achaalaltai ajilladag humuus shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 12:02:23
    Туул: Шүүгчийн туслахуудын үнэхээр бага нь үнээн. Шүүхийн ажлын ачааллын бараг 60 хувийг туслахууд нугалдаг. Гэтэл цалин бага, хуульчийн гэрчилгээтэй туслахууд шүүгчийн шалгалтад орох эрх нь одоогийн хуулиар бол хаагдсан байгаа. Иймэрхүү нөхцөл байдлаас болж шүүхийн боловсон хүчин тогтвортой ажиллах нь сүүлийн жилүүдэд багасаж байна. Харин шүүгчийн туслахуудын цалин хангамж, дээшээ дэвшин ажиллах боломжийг шинэ хуулиар нээж өгч байгаад талархаж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 10:25:25
    Tsolmon: Шүүгчийн туслахууд маш ачаалалтай ажилладаг боловч цалин багатай. Үүнээс шалтгаалан /цалин бага, ачаалал их, дэвшин ажиллах боломжгүй байдаг зэрэг/ тогтвор суурьшилтай ажиллах хүмүүс ховор байдаг. Туслахуудын цалинг нэмэх шаардлагатай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 08:56:05
    aagii: tuslahuud mash ih achaalaltai ajildag tedend gertee harih tsag shireenii araas bosoh tsag tun hawar haragddag shuu getel tsalin ni yagaad tiim baga bdag yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 08:55:03
    uugii: tuslahuud buh ajliig nugaldag ch tsalin ni uneheer baga
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-07 00:07:43
    zuv : zuv shv
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-06 23:33:51
    zochin: tiim shu mash ih achaalaltai ajilladag ch gar deer 600k l awdag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-06 23:31:30
    Зочин: Аймар шдээ туслахууд нь шөнө 1 2 хүртэл сунаж ажиллаж өглөө үүрээр шахуу ирж өдөржин хэргийн материал хурал зэргийг цэгцлэх гэж маш их ачаалал авдаг шүү дээ. Гэтэл сарын цалин нь гар дээр 600к хүрэхтэй үгүйтэй л ирдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-05 19:41:00
    Н.Өнө-Эрдэнэ: Цаашид л юм даа хөөрхий :D
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-05 19:23:52
    оюунгэрэл: зөв шүү дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188