• Өнөөдөр 2024-05-15

ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ

2024-01-26,   907

             2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д 781 мянга 178 хүүхэд суралцаж байгаа билээ. Улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхэлсэн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт дуусгавар болж байна. Бүх ангийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхэлнэ. Харин гуравдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс долоо хоног үргэлжлэх аж.
 
Хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан Боловсролын Ерөнхий Газраас/БЕГ/ сургуулийн удирдлагуудад сургууль орчмын аюулгүй байдалд анхаарахыг зөвлөсөн байна. Үүнд:
 
-Сургууль орчмын цас мөсийг цэвэрлэж, халтиргаагүй болгох
 
-Хүүхэд халтирах, мөргөх аливаа зүйлсийг илрүүлж, зөөлөвч хамгаалалт хийх
 
-Биеийн тамирын заал, тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх
 
-Ил задгай цахилгааны утас байгаа эсэхийг шалгаж, хүүхэд хүрэх эрсдэлгүй болгох
 
-Ухсан нүх, шуудуу, траншейн болон замын эвдрэлийг таглаж битүүлэх
 
-Замын нөхцөл байдал, замын тэмдэг тэмдэглэгээг шалгах, засварлах
 
-"School police" хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сурагчдаа хүлээж авах бэлтгэлээ хангах.

ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188