Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60 тонн газ тээвэрлэж явсан том оврын автомашин ослын улмаас дэлбэрч, шатсан. Үүний улмаас Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хажууд байрлах “Шунхлай” ХХК-ийн Шатахуун түгээх станцыг буулгахыг тус сургуулийн багш, сурагчид шаардаж байна. Энэ талаар тус сургуулийн ажилчид болон 13 дугаар хорооны Засаг дарга мэдээлэл өглөө.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Э.Доржбал “Миний хувьд 2020 оноос хойш засаг даргаар ажиллаж байгаа. Түүнээс хойш “Шунхлай” ХХК-д Шатахуун түгээх станцаа нүүлгэх шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлж байгаа. Харамсалтай нь холбогдох байгууллагуудаас стандартын шаардлага хангасан, агаарын чанар сайн байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа учир бид тэмцэхээс аргагүй байна. Иргэдийн холбогдох шатны байгууллагад өгсөн гомдол санал надад бий. Өнөөдөр 14 дүгээр сургуулийн багш, сурагчид өөрсдөө жагсаалыг зохион байгуулаад эсэргүүцэл илэрхийлж байна. Энэ бол хүүхдийн эрүүл сурах орчныг боомилж байна, ойр орчмын орон сууцны айлуудад ч аюултай. Тиймээс үүнд төр, захиргаа холбогдох байгууллага шат шатны арга хэмжээг яаралтай аваасай. Мөн "Амгалан" төрөх эмнэлэг, дүүргийн хэмжээний 103 яаралтай тусламжийн төв бий. Тус төвийн зам "Шунхлай" ХХК-ийн Шатахуун түгээх станц хаасны улмаас хоёр машин битгий гэл хүн, машин зөрөхөөргүй зам байна. Манай 13 дугаар хороонд нийт 17850 орчим байгаа. Энэ мэтээр иргэдийн эрх ашиг их хөндөгдөж байна. 14 дүгээр сургуулийн тухайд 5832 сурагч, 246 багш, ажилчдын аминд хохиролтой байна" гэв.
| БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Э.ДОРЖБАЛ: 14 дүгээр сургуулийн ойролцоох шатахуун түгээх станцыг нүүлгэхийг шаардаж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |