Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээллийн эхэнд, Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 18 удаа хуралдаж, 29 хууль, Улсын Их Хурлын 16 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, эцэслэн батлуулж, Байнгын хорооноос 11 тогтоол баталсан гэв.
Мөн Үндэсний аудитын газраас ирүүлсэн таван тайланг хэлэлцсэний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолын дагуу Ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас анх удаа иргэдийн санал, өргөдлийг цахимаар авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт болон орлогын албан татвартай холбоотой нийтдээ 100.000 гаруй санал иргэдээс ирсэн тул Төсвийн байнгын хорооноос энэ талаар болон татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Ажлын хэсэг байгуулан татварын шинэчлэлийг үе шаттайгаар хийхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн.
Тэрбээр, мэргэжлийн хүрээнд тодорхой тооцоо, судалгаа, загварчлалыг ашиглан иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж буй татварын ачааллыг судалсан. Ингээд цаашдаа татварын шинэчлэлийг гурван үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Юуны өмнө УИХ-аас татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь татварын хуулиасаа давсан байдаг, улмаар төрийн байгууллагуудаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй санхүүгийн ачаалал үүсгэж, тэр хэмжээгээрээ татварын зардлыг нэмэгдүүлж буй тул үүнийг цэгцлэх шаардлагатай байна гэж үзсэн. Энэ хүрээнд Төсвийн байнгын хороо Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганы сүүлийн өдөр хэлэлцүүлэн батлуулсан. Тогтоолд Засгийн газрын харьяа байгууллагууд дээр мөрдөгдөж буй 2700 гаруй дүрэм, журмыг нэг мөр цэгцлэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйлчилгээний гэх нэрийн дор авч буй төлбөр, хураамж, хөлс зэргийг хуульд нийцүүлэх, шаардлагатай гэж үзвэл хүчингүй болгох, цуцлах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Засгийн газарт өгч, 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахаар тусгасан. Энэ нь Төсвийн байнгын хорооноос татварын шинэчлэлийн хүрээнд хийж буй эхний алхам нь гэдгийг тодотгож байлаа.
Мэдээллийн төгсгөлд, Төсвийн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэвлэлийн бага хуралд оролцож буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг танилцуулж, зөвлөлийн үйл ажиллагаа, төсвийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиудын талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын Их Хурлаас анх удаагаа томилогдож, байнгын орон тооны бүтэцтэйгээр ажиллаж эхэлсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ тэр дундаа Төсвийн байнгын хорооноос өнгөрсөн жил төсвийн шинэчлэлийн хүрээнд санаачлан батлуулсан хуулийн хүрээнд байгуулагдсан байна. Тус зөвлөл нь Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарын долоон гишүүнтэй бөгөөд өнөөдөр анхны хуралдаанаа хийсэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулсан. Мөн тэрбээр, зөвлөл нь жил бүр УИХ-аар хэлэлцэн, батлагддаг дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдэл, болон Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шаардлагатай мэргэжлийн зөвлөмж, дүгнэлтийг гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхдээ улс төрөөс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулах юм. Тодруулбал, Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор эдийн засгийн төсөөлөл, таамаглалыг бодит тооцоо судалгаа, нотолгоон дээр суурилж хийхээр хуульчилсан. Мөн тус зөвлөл үйл ажиллагааныхаа хүрээнд төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд дүн шинжилгээ хийж, цаашлаад төсөв, санхүүтэй холбоотой шийдвэрийн нөлөөллийг олон нийтэд танилцуулдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлж, ил тод байдлыг хангах үүрэгтэй ажиллана гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд нүүрлэсэн алдаа, дутагдлыг засаж, залруулах үүднээс төсвийн шинэчлэлийн хүрээнд 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс төсвийн шинэчлэлийн хүрээнд баталсан томоохон хуулиуд хэрэгжиж эхэлсэн. Үүнийг төсвийн шинэ цаглавар үйлчилж эхэлж байна гэж хэлж болно. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдлийг 03 дугаар сарын 15-нд Засгийн газраас өргөн мэдүүлэхэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь төслийг үзэж нягтлаад Монгол Улсын хөгжлийн бодлого болон урт хугацааны төсөв санхүүгийн тогтвортой байдалтай нийцэж байгаа эсэх асуудлууд дээр дүн шинжилгээ хийх юм. Энэ талаараа гурав дугаар сарын 30-нд хэвлэл мэдээлэлд мэдээлэхээр болсон. Төсвийн шинэ цаглаврын хүрээнд гуравдугаар сарын 15-наас эхлээд цаашдаа төсвийн төслийн боловсруулалт, төлөвлөлтийн бүх мэдээллүүдийг ил тод байхаар хуульчилсан. Төсвийн захирагчид төсөвтэй холбоотой бүх мэдээллүүдийг олон нийтэд ил тод тавьж мэдээлэх үүрэгтэй бөгөөд үүнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хяналт тавина гэдгийг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ дурдав.
Мөн Монгол Улсын төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэхийн зэрэгцээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Үндэсний аудитын байгууллагад давхар хүргүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, төрийн аудитын байгууллагад 9 дүгээр сарын 1-нээс 20, 25 хүртэл төсвийн төсөлтэй танилцах эрхийг нээж өгсөн. Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаар хийсэн дүн шинжилгээ, мэргэжлийн тооцоо судалгаа, зөвлөмж, дүгнэлтийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад есдүгээр сарын 20-ны өдөр танилцуулахаар болсон. Харин төрийн аудитын байгууллага есдүгээр сарын 25-нд буюу үүнээс тав хоногийн дараа төсвийн төслийн талаарх аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэхээр болсон.
Энэ нь төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, төсвийн хяналт, хариуцлагыг сайжруулах, цаашдаа төсөв тойрсон аливаа зөрчил, алдаа дутагдал гарахгүй байх үүднээс эдгээр байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, хэвлэл мэдээлэлд нээлттэй, олон нийтэд ил тод ажиллах зохицуулалтыг тусгасан. Хэрэв мэдээлэл өгөх өдөр нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөр нь шилжүүлэх бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэсний дараа УИХ-д ажлынхаа тайлан, дүгнэлт, зөвлөмжөө хүргүүлэх зохицуулалттай. Ингээд Улсын Их Хурал аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэж эхэлнэ гэлээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
| Г.Тэмүүлэн: Татварын шинэчлэлийг үе шаттай хийхээр ажиллаж байна |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |