Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хөл хориог тав хоног болгосон үндэслэл нь юу вэ. Энэ тав хоногт тархалтыг зогсоож чадах уу. Тусгаарлах байрнаасаа халдвар алдаад байгаа юм биш үү?
Шадар сайд Я.Содбаатар
-Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлөөс 14 хоног хөл хорио сунгах санал гаргасан. Бид энэ асуудлыг судалж үзээд голомт нь тодорхойгүй дөрвөн тохиолдол гарсантай холбоотой хөл хориог тав хоног сунгаж байгаа юм. БЗД-ийн 90 орчим мянган иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Иргэд төр засагтайгаа хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн тусгаарлагдах байруудаас халдвар гараад байна уу гэдгийг асуудлаар холбогдох байгууллагад үүрэг өгсөн. Эцсийн шийдвэр гараагүй байна. Амар, Эрхэс зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэдээс гомдол гарсан. Тусгаарлах байруудыг Батлан хамгаалах яамны дэд сайд Баярмагнайгаар ахлуулсан ажлыг хэсэг ажиллаж байгаа. Нийт 29 тусгаарлах байр шаардлага хангасан гэж үзэж байгаа. Амар зочид буудалд резидент эмч нар хувцсаа солилгүй өрөөнд орсон гэх гомдол бий. Үүнийг шалгаж байна. Гомдол гарсны дагуу Амар зочид буудалд ариутгал халдваргүйтэл хийсэн.
-Арванхоёрдугаар сарын 29-нд ДЭМБ-аас манай улсын нэг иргэн коронавирусийн халдвараар нас барсан гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл манайд энэ талаар мэдээллээгүй. Энэ ямар учиртай вэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
-Нас баралт бүртгэгдсэн тохиолдол байгаа. "Ковид 19"-ийн халдвар авсан хүн нас барсан учраас нас баралтад бүртгэгдсэн. Энэ нь архаг хууч өвчтэй хүн байсан. Гэхдээ дагалдах онош, үндэс оношоо ялгах хэрэгтэй. Тухайн хүний үндсэн онош нь бүх биеийн булчингийн сулрал, дутагдалд орсон гэсэн онош байсан. Жишээ нь зүрхний дутагдалд орчихоод халдвар авчихвал зүрхний дутагдлаараа нас барсан гэж явна. Коронагаас шалтгаалж хүн нас барна. Гэхдээ энэ халдвараар нас барахдаа ихэвчлэн уушгины хүнд хэлбэрийн өөрчлөлтүүдээс болж, амьсгалын дутагдалд орж нас барна. Баянзүрх эмнэлэгт маш хүнд байсан хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн. Халдвар авсан иргэдийн хавьтлуудыг тогтоон, тандалт судалгаа хийх нь гол ажил. Хоёрдугаарт, хөл хорио халдварын тархах хүчийг сулруулж байгаа нь өнгөрсөн хугацаанд харагдсан.
| Т.Мөнхсайхан: Нас барсан иргэний дагалдах онош нь коронавирус |
|
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |