Нийслэлчүүд хүчилтөрөгчөөр биш, хүхрийн хийгээр амьсгалж нийтээрээ архаг хордлогод ороод буй. Угаараас үүдэлтэй уушгины өвчлөл чимээгүй тахал болж Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн билээ.
Тэгвэл Нийслэлийн ардчилсан нам мэргэжлийн багтай хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцаж, түлшинд агуулагдах хорт бодисын талаар асуулга тавьж, гурван төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгөх ажлыг эхлүүллээ.
Тодруулбал, утаанаас ялгарах хүхрийн хийгээр амьсгалсан иргэд олноороо хордлогод орж, зарим нь гэр бүлээрээ угаартаж нас барж байгаа тохиолдлуудад нийгмээрээ хариулт нэхэж, түлшний чанарыг бодитоор тогтоохыг шаардаж буй. Тиймээс сайжруулсан шахмал түлшний завсрын бүтээгдэхүүн болох мидлинг, Монгол эрдэмтдийн гарган авсан барьцалдуулагч, БНХАУ-аас импортолсон барьцалдуулагч тус бүрээс дээж авчээ.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт “Хамгийн сайн лаборатори хүн өөрөө. Өнөөдөр бид дарга нарын танилцуулж байгаа танилцуулгад итгэхгүй. Хүнээ бодсон, нийгмээ бодсон, олон улсын стандартыг баримталдаг тэр улсад та нарын хоргүй гээд байгаа түлшний дээжүүдээс чинь авч шинжлүүлнэ. Эрх баригчид утааг яллаа гэж сонгуулийн шоу хийж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр таван жилийн дараах уушгины хавдрын суурийг тавьсныхаа төлөө компанийн ТУЗ-ийн дарга нар өөрсдийгөө 1.1 тэрбум төгрөгөөр урамшуулж байх жишээтэй. Сануулахад уушги худлаа ярихгүй гэдэг үгийг эргүүлээд тэр дарга нарт хэлчихье ” хэмээв.
Эрх баригч МАН-ын дарга нарын санаачилж үйлдвэрлэсэн сайжруулсан нэртэй шахмал түлш сүүлийн дөрвөн жилийн турш нийслэлийн гэр хорооллын 198 мянган айл өрхөд хүрсэн. Статистикаас харвал гэртээ угаартаж нас барсан хүний тоо 2020 онд 124, 2021 онд 184, 2022 онд 122 байгаа бол өнгөрсөн оны байдлаар угаартсан хүний тоо 3184 болж, 61 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Ноцтой нь түлшнээс ялгарах хүхэрлэг хий, түүхий нүүрснийхээс хоёр дахин их байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологич танилцуулга хийх үеэрээ дурджээ.
Одоогийн байдлаар ТТТ ХХК-ийн хуримтлагдсан алдагдал 687 тэрбум төгрөг бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд 2.5 их наяд төгрөгийг сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд зарцуулсан аж.

Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч хүчин зүйлсийн 51 хувийг сайжруулсан шахмал түлшнээс ялгарах хорт бодис дангаараа эзэлдэг гэсэн мэргэжлийн байгууллагын судалгааны дүнг ч мөн тэд хүлээн зөвшөөрч хорт бодисын хэмжээг тогтоох лаборатори харамсалтай нь, манай улсад байдаггүй гэдгийг онцлон хөнджээ.
Эцэст нь, эрх баригчид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нүүрсний хорыг сайжруулж, гэр хорооллын айл өрхүүдэд шахсан нь бодит болж дараагийн шатанд хагас коксожсон түлш үйлдвэрлэхээр зэхэж байгаа. Угтаа МАН-д эрх барьсан сүүлийн найман жилийн хугацаанд нийслэлийн гэр хорооллын 220 мянган янданг буулгах шийдэл байсангүй. Харин ч уушгины хавдрын суурь өвчлөлийг тэд тавьж чадлаа. Түлшээр бизнес хийж, зах зээлээ алдахгүй байх бодлогыг л тэд үргэлжлүүлэх гэж байгаа нь бодит үнэн гэдгийг Нийслэлийн Ардчилсан нам сануулав.

| САЙЖРУУЛСАН ТҮЛШЭЭР УТААГ ЯЛСАН ГЭЖ “ШОУДСАН” МАН-ЫНХАНД НИЙСЛЭЛИЙН АРДЧИЛСАН НАМ “УУШГИ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ” ГЭСЭН ҮГЭЭР НЬ ХАРИУ БАРИВ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |