2021. 01.27
2021 ОН: Л.ОЮУН-ЭРДЭНЭ МОНГОЛ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛОГДЛОО
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг парламентын гишүүдийн 87.9 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр тэрбээр Монгол Улсын хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг болов.
2021.06.25
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР СОНГОГДЛОО
Монгол Ардын Намын XXX Их хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 99.7 хувь нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад дэмжив. Тэрбээр 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2014 онд Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч, 2011 он МАН-ын Нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
2021.02.17
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ЭХЛҮҮЛЭВ
Дэлхий дахинд “Ковид-19” дэгдсэний улмаас Монгол Улсын эдийн засаг 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан ч 2020 онд 4.6 хувийн бууралттай гарав. Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд зарласан юм.
2021.05.31
ВАКЦИНЖУУЛ
АЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭЛЭЭ
Монгол Улс цар тахлыг хоихрол багатай даван туулах хамгийн гол арга зам болох иргэдийг дархлаажуулах ажлыг 2021 оны хоёрдугаар сарын 13-нд орон даяар эхлүүлснээс хойш жилийн дараа гамшгийн шар түвшинд шилжиж, олон улсад хилээ нээв. 2022 оны арванхоёр дугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт хүн амын 67 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна
2021.12.30
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”
Цар тахлын үед Монгол Улсын эдийн засаг 1992 оноос хойш хоёр дахь удаагаа 4.6 хувь хүртэл агшсан. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг санаачилж, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аар батлуулав. “Шинэ сэргэлтийн бодлого” нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад болж буй хязгаарлагч зургаан хүчин зүйлийг 10 жилийн хугацаанд бууруулахад чиглэж байна.
2022.01.25
2022 ОН: “ОЮУ ТОЛГОЙ”-Н ӨРИЙГ ТЭГЛЭЖ, ТӨСЛИЙГ “АМЬ ОРУУЛАВ”
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч талтай амжилттай хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглүүллээ. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Мөн Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2022 оны нэгдүгээр сарын 25-нд талууд амжилттай эхлүүллээ.
2022.04.10
ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЛЭЭ
Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын бэлтгэл эхлэх үед дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэв.
2022.09.08
ЭГИЙН ГОЛЫН УЦС ГАЦААНААС ГАРЧ, ШАТАХУУНЫГ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ҮНЭЭР АВАХААР БОЛОВ
Манай улс ОХУ-ын Роснефть компанитай хэлэлцээ хийж, 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 шатахууны үнийг 830 ам.доллар болгон бууруулж, энэ үнийг 2022 он дуустал тогтвортой хадгалахаар болж байсан. Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй дахин хэлэлцээ хийж, АИ-92 шатахууныг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн тогтвор үнээр авч байхаар тохиролцсон.
| Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОН ЦАГИЙН ХЭЛЭХЭЭС |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |