Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос мэдээлэл өглөө. Энэ үеэр тус хорооноос намрын чуулганаар нийт 23 хууль эцэслэн баталжээ. Холбогдох хуулийн талаар ажлын хэсэг ахалсан гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх буюу хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг ахалж ажилласан.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсан. Үүнтэй холбоотойгоор мал амьтны эрүүл мэндтэй холбоотой асуудал, ургамал, амьтан, түүнээс гарсан бүтээгдэхүүнд хяналтыг сайжруулах хуулийн өөрчлөлтийг тусгасан. Хорио цээртэй холбоотой асуудал дээр урьд өмнө нь хил гаалиар орж гарч байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой гэрчилгээ өгдөг байсан. Энэ гэрчилгээг Хөдөө аж ахуйн яам олгохоор заасан. Хуулийн гол асуудал нь олон улсын худалдааны чөлөөт байдлыг бий болгох, малын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг зохицуулах, олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, хамгаалагдсан аж ахуйг сайжруулах зүйл бий” гэв.
Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Миний бие Органик бүтээгдэхүүн хуулийн төслийг УИХ-л ажлын хэсгийг нь ахалсан. Тус хууль анх 2016 онд батлагдсан байдаг. Хуучин хуулийг орчин үед тавигдах шаардлагатай уялдуулах шаардлага гарсан учир хуулийг шинэчилж гаргасан юм. Ер нь дэлхийд нийт бүтээгдэхүүний найман хувийг органик бүтээгдэхүүн эзэлж байна. Уул уурхайтай өрсөлдөх том салбар бол Хөдөө аж ахуй. Тиймээс органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн тохиолдолд асар их эрэлт хэрэгцээ бол байна. Тиймээс энэ хууль онцгой ач холбогдолтой. Төрөөс нэгдүгээрт, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын 90 хувигй эхний таван жил 100 хувь чөлөөлнө. Дараагийн гурван жилийн хугацаанд 50 хувь чөлөөлөх байгаа. Дээрээс нь эх орондоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөтөлбөрийн дагуу олгогдож байгаа зээлээс авах боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд банкны хүүгийн 50 хувийг зээлийн батлан даалтын сангаар дамжуулж шийдэж өгье гэж байгаа" гэв.
| Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн Байнгын хорооноос намрын чуулганаар 23 хууль баталжээ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |