• Өнөөдөр 2024-05-18

УИХ-ын намрын отгон чуулган завсарлалаа

2024-01-17,   321

УИХ-ын чуулганы намрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Энэ удаагийн намрын чуулганаар  224 хууль, УИХ-ын 62 тогтоол хэлэлцэн баталсан байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

 
·      Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
 
·      Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
 
·     Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ 
 
·  “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн  хэлэлцүүлэг/
 
·     “Хянан шалгах түр хороо байгуулах  тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
 
·    Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
 
·     Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал  
 
·  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит  чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэн баталсан. Улмаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг түр хойшлуулсан юм.

УИХ-ын намрын отгон чуулган завсарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188