• Өнөөдөр 2024-05-18

НОГООН АВТОБУСНЫ АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХААР БОЛОВ

2024-01-17,   546

      УИХ-ын гишүүн Н.Ганибал “Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд хийсэн автобус худалдан авах ажиллагаа” Монгол Улсын төсвийн тухай хуулийг зөрчсөн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй эсэхэд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
 
   Ингээд “ногоон автобус”-ыг худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай эсэх, “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхэд хяналт шалгалт хийж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах нээлттэй сонсгол зохион байгуулахаар  Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулахаар боллоо. 
 
 
 
 

НОГООН АВТОБУСНЫ АСУУДЛЫГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХААР БОЛОВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-19 16:06:37
    Ganbaa: ЗА ДУУС ДУУС
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-18 16:04:43
    Сүрбаатарын иргэн: ЭЭ ЭНЭ НӨХӨР Ч БАРДАГ Л БАЙГАА ДАА. ӨӨР ХҮН ОЛДСОНГҮЙ ЮУ. ЮУ Л БОЛГОХ БОЛДОО
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188