Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулж, богино эргэлтийг нэгдүгээр сарын 20-ноос дагаж мөрдөхөөр болсон. Чиглэл өөрчлөх судалгааг хэрхэн гаргасан талаар та мэдээлэл өгөөч?
-2007 онд Жайка олон улсын байгууллагаас анх нийтийн тээврээр зорчигчдын талаар судалгаа хийж байсан байна. Тухайн үед иргэдийн 60 орчим хувь нь нийслэлд нийтийн тээврээр зорчиж байж. Сүүлд 2023 оны арваннэгдүгээр сард нийтийн тээврийн зорчигчдын судалгааг хийхэд иргэдийн 25 орчим хувь нь нийтийн тээврээр зорчиж, үлдсэн нь автомашинаар зорчдог гэх судалгаа гарсан. Нийтийн тээврийн урт, богинын эргэлтийг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд хийсэн. Гол аргачлал нь М6 буюу магистрал таван зам дээрээ таван үндсэн чиглэл гаргасан. Үүнээс салбарлаад зорчилт хийнэ. Жишээлбэл, М1 чиглэл нь Таваншараас-Офцеруудын ордон орох бол Таваншараас Тахилт, Нисэх, Сонсголон задарч, ОФцеруудын ордноос Налайх, Улиастай явдаг зохион байгуулалт хийж байгаа гэсэн үг.
Бид нийтийн тээврийн зорчилтыг нэмж, 40 орчим хувьд хүргэж чадвал түгжрэл буурна гэсэн судалгаа гаргаад байна.
-Улаанбаатар смарт карттай гэрээгээ цуцлах гэж байгаа нь үнэн үү. Иргэдийн хувьд автобусны чиглэлийг урьдчилж харах мэдээлэл авах бололцоог нь цаашид яаж хангах юм бэ?
-Гэрээг цуцлах хэлэлцээр хийж байгаа. Улаанбаатар смарт карттай гэрээ цуцлах болсон шалтгаан нь бүх төрлийн төлбөр тооцоог дэмжих технологийн шинэчлэл хийгээгүй, хоёрдугаарт хүмүүсийг автобусанд суулгах тоог гаргах программын шинэчлэл хийгээгүй. Тиймээс бид гэрээгээ цуцлах талаар ярилцаж, Солонгос Улсад үйл ажиллагаа явуулдаг ТУЗ-ийн захирал болон гүйцэтгэх захиралтай нь уулзаж, эрхээ шилжүүлж өгөх талаар ярилцсан. Цаашид бид бүх төрлийн төлбөрийг дэмждэг төхөөрөмж суурилуулна. Мөн иргэдийн зорчилтыг хянах зорилгоор цагийн хязгааргүй 1000 төгрөгөөр өдөржин зорчих боломжийг нь нээж өгнө. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй байдлаар шийдэхээр ярилцаж байгаа юм.
-Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгох асуудал маргаан дагуулж байна. Энэ талаар тайлбар өгөөч?
-Такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгосноор хүмүүсийг шууд ажлын байргүй болгож, хувиараа бизнес эрхлэх боломжийг нь хааж байна гэх ташаа мэдээлэл явж байна. Тийм зүйлгүй. Бид нэгдүгээр сард нийтийн тээвэрт бүрэн шинэчлэл хийж, богино эргэлтийн шинэ шугамуудаа хэвшүүлж эхэлнэ. Халтиргаа гулгаатай үед дугаарын хязгаарлалт хийнэ. Хоёрдугаар сараас таксины шинэчлэлийг яаж хийх бодлогоо танилцуулна. Таксины зөвшөөрөл дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг болон эзэмшихийг хүсэж байгаа иргэдийн дунд тендер зарлана. Стандартын таксинд шилжүүлэх тендерт шалгарсан компанийг нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Нээлттэй тендерт шалгарсан таксинууд нь стандартын буюу зөв рультэй, синфортой байх зэрэг шаарлага тавина. Хуучин стандартын бус буруу рультэй таксийг нь урьдчилгаанд нь авах байдлаар шилжилт хөдөлгөөн хийлгэнэ.
-Нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Энхтайваны өргөн чөлөөнд нэгдүгээр эгнээг чөлөөлөхдөө тэмдэг тэмдэглээ хийнэ. 74 тэмдэг тэмдэглэгээ тавих ажил дуусаж байна. Чингэлтэйн өргөн чөлөөг Чингисийн өргөн чөлөөтэй холбоход 210 тэмдэг тэмдэглэгээ хийх төлөвлөгөөтэй байгаа. Хашаа хайс тавихаа болж байгаа. Хяналтын камерын шинэчлэл хийхээр олон улсын нээлттэй тендер зарлана. Хөдөлгөөнд саад болдог зам тээврийн ослыг гурван минутад шийдвэрлэдэг болно. Цаашлаад Улаанбаатар хотын хогийн сав нь дүүрсэн байвал мэдэгдэл очдог технологи нэвтрүүлнэ. Нээлттэй тендер зарлана.
-Хоёрдугаар сарын 1-нээс дугаарын хязгаарлалт дуусна. Үргэлжлүүлэх үү?
-Нийтийн тээврээр зорчих зорчилтыг харж байгаад сунгах эсэхээ шийднэ. 85 мянган машин явах зориулалттай зам дээр 500 гаруй мянган автомашин явж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд бид тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, автозамын дугаар олголтын дээд хязгаар тогтооно. Энэ тогтоол батлагдвал цаашид Улаанбаатарт шинэ автомашины дугаар олгохоо болино. Иргэд хоорондоо машин худалдаж авах, солилцох харилцаа үүсгэнэ. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн автомашиныг 48 цаг үнэгүй зорчуулж, түүнээс дээш хугацаанд нь татвар нэмж авдаг болно.
-Дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулах уу?
-Өнгөрсөн долоо хоногт дүүжин тээврийн эцсийн зогсоолыг тохирсон. Яармаг орчмын газарт нэг га газрын бид БОАЖ-ын яамнаас хот руу шилжүүлэн авсан. Төслийг гуравдугаар сардаа эхлүүлж, оны сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар ярьж байна. Ашиглалтад оруулснаас хойш хагас сарын хугацаанд туршилт явуулах юм билээ.
| Х.НЯМБААТАР: Улаанбаатарт шинэ автомашины дугаар олгохоо больж, хөдөө орон нутгийн дугаартай машин 48 цагаас дээш байвал төлбөр төлдөг болно |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |