УИХ-ын намрын чуулган өнөөдөр хаана. УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулах хуулийн зохицуулалттай. Иймд хуралдааны товыг наашлуулж, мягмар, лхагва гарагт чуулганы хуралдуулан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн батлах юм. УИХ-ын чуулганы хуралдаан хаахаас өмнө дараах хуулийн төслүүдийг амжиж батлахаар төлөвлөжээ.
““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
· Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
· “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах
· Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт
УИХ-ын чуулганы хуралдаан хаахаас өмнө амжиж хэлэлцүүлэх хуулийн төслүүд |
|