УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж, нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нүүрсний сонсголыг УИХ-ын түр хороо хийсэн. Нүүрсний түр хорооны анхны нотлох баримт баталгаатай биш. Нүүрсний сонсгол энэ парламентын үеэр дуусаж байгаа юм биш. Дараагийн парламентын үеэр нүүрсний хэрэг ноцтой хэмжээнд яригдана шүү гэдгийг онцолмоор байна. УИХ-ын Түр хорооны шинжээчид нүүрсний хэргийг өөр байдлаар дүгнэлт гаргасан юм уу. Та бүхний асуудал дахин яригдана шүү” гэв.
Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Хяналт шалгалтын Түр хороогоор Тавантолгой, Эрдэнэс тавантолгойн нүүрсний хэргийг шалгасан. УИХ-аас бусад нүүрсний уурхайг шалгах даалгавар өгөөгүй. Тухайлбал, таны төмөр замын хэрэг рүү ороогүй гэсэн үг. Дээрх хоёр компанитай холбоотой асуудлыг шалгасан. Хоёрдугаарт, шинжээчид 12-13 жилийн хугацаан дахь цаасан нотлох баримтын хүрээнд хяналт, шалгалт хийж ажилласан. Тухайн үеийн хүмүүс нас барсан эсэх нь тодорхойгүй учир шинжээчид мэдэхгүйгээр нас барсан хоёр, гурван хүнийг зарласан. Тухайн үед талийгаач болсон хүнийг дуудсандаа тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйсан. 12:00 цагт Түр хороо хуралдаж, нэрс зарлаж байхад шинжээчид нойргүй хонож байсан. Тэр үер Түр хорооны дарга шинжээчдийн дүгнэлтэд нөлөөлж, хэн нэгнийг дууд гэсэн зүйл байхгүй. Түр хороо намрын чуулганы хугацаанд тайлангаа гаргах үүрэгтэй ажилласан. Би Хөгжлийн банкны хэрэгт зургаан сарын хугацаанд ажиллах боломжтой байсан бол олон асуудал тодорхой болно. Хууль хяналтын өөр шугамаар нотлогдох бололцоо байсан. Гэхдээ хянан шалгагчдын хүрээнд шалгах ёстой байсан” гэв.
Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Төр хувийн хэвшлийнхэн хууль бус үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргах нь Түр хорооныхонд хамааралгүй юм байна гэдгийг ойлголоо. Б.Энхбаяр аа, хатуухан хэлэхэд, энэ сонсгол том гэмт хэргүүдийг болон сөрөг хүчнээ дарах том гэмт хэрэг болсон шүү гэдгийг хариуцлагатай хэлье. Цаг хугацаа бүхнийг харуулна” гэв. Гэтэл Б.Энхбаяр “ н.Алтанхуягийг хамааруулсан Дэнзэнгийн гэх 17 тэрбумын НАБТ-ын асуудал Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой юм билээ. Ш.Адьшаа гишүүн түүнийгээ авч чадахгүй алдсандаа хорсоод, тухайн үеийн сөрөг хүчин МАХН-ынханд мэдээлэл дамжуулж, Тэд нараар Дэнзэнг “хусуулж” Я.Батсуурийг хонгилоор чирүүлж явсан түүхтэй юм билээ” гэв.
| Б.ЭНХБАЯР: 17 тэрбум төгрөгийн НАБТ-ын асуудал Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой юм билээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |