УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 1072 хувьцаа хэзээ хувьцаа болж Монгол Улсын болон олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг болох вэ. Өвлүүлж, бэлэглэж, ард түмэн хэдэн хувийн хувьцаа эзэмшихээ дарга нараас асуух биш өөрсдөө шийддэг болох вэ. Байгалийн баялаг тогтмол нэг үнээ барина гэж байхгүй. Тэгэхээр түүхий эдийн үнэ унавал компани өөрөө эрсдлээ үүрээд гарч чадах уу, Өр ширээ дарж байгаа юу. Махыг нь идэх гээд үнээгээ алаад идэж болохгүй. Олон мянган жил ард түмэн байгалийн баялагаа шудрага хүртмээр байна. Түүнээс нэг гишүүн 560 нөгөө нь 440, 230 гээд баймааргүй байна зах зээл өөрөө үнээ тогтоодог баймаар байна.
"Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт: 2010 онд хувьцааны хэлбэрийг зааж өгөөгүй, хязгаарлагдмал хувьцаа гаргасан. Энэ тогтоол дээр бид эхний заалт дээр 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд энгийн хувьцаа олгохоор болж байна. Энэ тогтоол батлагдсанаар амьтай хувьцаа болж байгаа юм. Бид өр ширнээсээ гарч байж хөрөнгийн зах зээлд гарна. Бид жилд нэг их төгрөгийн өр төлж байгаа. Хуримтлагдсан өр дөрөв орчим их наяд байна. Үүнээс ихэнх нь урьдчилж авсан өр төлбөр байна. Нөгөө нь гишүүдийн хэлж байгаагаар том төслүүдэд санхүүжилт хийгээд өр төлбөр болсон 4.6 их наядын асуудал байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Энгийн хувьцаа эзэмшдэг болсноор өмчлөх, шилжүүлэх, өвлөх эрхээ эдлэх үү. Нүүрсний сонсголоор 5.2 сая тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой" ХК алдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр энэ талаар ямар ч мэдээлэл алга. Энэ дээр ямара арга хэмжээ авч байгаа вэ. 5.2 сая тонн гэдэг бол өнөөдрийн ханшаар 700-800 сая ам.доллар болж байна. Энэ мөнгө хэзээ компанийн дансанд орж ирэх вэ. 2009 оны ТЭЗҮ-ээр 750 сая ам.доллараар төмөр замаа барьж, холболтын цэг, дохиолол, хөдлөх бүрэлдэхүүнээ авсан гэж байгаа. Өнөөдөр хөдлөх бүрэлдэхүүн орохгүй тэрбум ам.доллар болчихжээ. Ногдол ашгийг боломж байвал жил болгон олгодог баймаар байна. Дээр нь компанийн ашиг орлогын мэдээллийг нээлттэ ил тод өгдөг баймаар байна. Төр хувь эзэмшдэг бол хуулиараа төсөв юм уу, Ирээдүйн өв сан рүү ашиг нь ордог баймаар байгаа юм.
"Эрдэнэс Монгол" ХК-ийн захирал С.Наранцогт: Энгийн хувьцааг нээх, бүртгэх ажил тогтоол батлагдчихвал мөрдөгдөөд явна. Компанийн үйл ажиллагааг нээлттэй болгох тал дээр ажиллаж байна. Хараат бус гишүүдийн тоог нэмж, 49 хувьд хүргээд байна. Сонгон шалгаруулалт зарлаж хараат бус гишүүнийг томилж байгаа. Хувьцаа үнэлгээ нэмэгдээд ирэхээр хувьцаа бодитоор амилж эхэлнэ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбат: Нүүрсний сонсголын үеэр 5.2 сая тонн нүүрс дутсан яригдсан. Цагаан хот бүсэд байрлах нүүрс ачиж, буулгах 36 теримналын пү-ний программд бүртгэгдсэн ажилтны бүртгэл болон Гаалийн ерөнхий газрын системийн бүртгэлтэй тулгасан. Эндээс 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гаргасан байж болзошгүй байна гэж гарсан. Нүүрсний сонсголын дараа худалдан авагч талаас тулгалт хийсэн. Эндээс зөрүү үүсээгүй гэж гарсан. Мэдээллийг лавшруулж байгаа. "Эрдэнэс Тавантолгойн" нүүрсээр төлбөр хийсэн оффтейк гэрээн төлбөрүүдийг барагдуулж эхэлсэн.
| Ж.Ганбат: 5.2 сая тонн бүртгэлгүй нүүрс хилээр гарсан гэх асуудлыг дахин лавшруулж байна |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |