• Өнөөдөр 2025-04-23

Зарим улсад суух Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ

2024-01-12,   373

УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгч дараах хүмүүсийг Элчин сайдаар томилох саналаа зөвшилцөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. 
 
Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар С.Сүхболд, Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Г.Байгалмаа, Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Ц.Мөнх-Өлзий, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаяр нарыг томилох саналыг нь УИХ хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг саналыг нь дэмжлээ. Ингэнээр Ерөнхийлөгч тэднийг эцэслэн томилох юм. 

Зарим улсад суух Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188