УИХын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Төрийн байгуулалтын байнгын хороогоор бүсчилсэн хөгжил түүн дотроо төрийн байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх тогтоолын төслийг хэлэлцүүлсэн. Засгийн газар, эрх баригчидын зарим асуудал хэрээс хэтэрлээ. Бүсчилсэн хөгжил нэрээр төрийн байгууллагуудыг орон нутагт шилжүүлэх нь цаг үеэ олсон асуудал биш. УИХ ажил хийсэн нэртэй, Засгийн газар бодлого боловсруулсан нэр зүүх юм уу. Өнөөдөр орон нутаг руу яам, тамгын газрыг нүүлгэх нь байтугай Яармагт очсон БОАЖ-ын яаманд очих гэж юу болж байна. Цаг үеэ олсон ард түмний амьдралтай холбоотой асуудлыг оруулж ирмээр байна. Нүүрсний хулгайн асуудлаа Их хуралд оруулж ирж хэлэлцүүлнэ. Яам, тамгын газрыг нүүлгэх үлгэр яриад цаг нөхцөөгөөд байж болмооргүй байна. Халзанбүрэгдэйн асуудлыг яагаад Их хурлаар оруулж ирдэггүй юм. Бид сонгуулийн цикль эхэлсэн үед иргэдийг хуурах асуудлыг ярьмааргүй байна. Бүсчилсэн хөгжил хэрэгтэй ч судалгаа тооцоогүй ийм юм оруулж ирмээргүй байна шүү.
| Ш.АДЬШАА: Цаг үеэ олсон ард түмний амьдралтай холбоотой асуудлыг оруулж ирмээр байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |