Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж өөрийн биеэр Төрийн ордон орж, УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргэв. Нэг ёсондоо сүүлийн үед маргаан дагуулаад байсан Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дагаж өөрчлөгдөх Газрын тухай хуулийг ийн олны анхааралд оруулж байгаа нь энэ. Хэн эсэргүүцэж, хэн өргөн барьсандаа ч биш. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал хөндөгдөх үү, эсвэл гаднын хөрөнгө оруулалагчдыг газар нутаг дээрэмдэх гэж байна гэх шалтгаанаар хуулийн төсөл саад болж байна уу гэдгийг эрэгцүүлэх цаг болчихсон байна.
УИХ-ын намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг батлаад хаах үүрэг хүлээчихсэн гэдгийн сануулга байсан юм уу даа. Тиймээс энэ хуулийн төслөөс болж улстөржсөн хэрүүл өндрөө авч эхэллээ.
Шинэ он гарахтай зэрэгцээд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хятад угшилтай гэж зарласан нь ч хуулийн төсөлтэй холбоотой байх нь. Хөрөнгө оруулалтын хуулийг өнгөрсөн зургадугаар сард Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Тиймдээ ч экс Ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хагаралдаан дахин сэргэж, хөрөнгө оруулалтын асуудалд хоёр талцчихсан үзэлцэж байна. УИХ-ын гишүүд ч хоорондоо хоёр хуваагдчихсан Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжинэ, дэмжихгүй гээд Төрийн ордон сүүлийн үед түнжин муутай байгаа гэнэ.

Энэ нь Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж, Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн талцаад байгаа юм. Угтаа бол энэ хуулийн заалтаар гаднын хөрөнгө оруулагч гэх нэрийн дор гадаадын иргэдэд газар олгож байгаагаас ялгааггүй гэж тайлбарлах хүн олон байна.
Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “1993 онд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалт оруулсан хүмүүст газрыг 60 жилээр ашиглуулна, түүнийг нэг удаад 40 жилээр сунгана гэж баталсан. Өөрөөр хэлбэл 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байх үед гадаадуудад 100 жилээр газар өгч болно гэдэг хуулийг баталсан. Энэ үед би МУИС-ийн багш байсан.
2013 онд Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, З.Энхболд УИХ-ын даргаар, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед газрыг 60 жилээр хөрөнгө оруулагч нарт эзэмшүүлж болно гэдэг заалт оруулсан. Эдийн Засаг, Хөгжлийн Яам(ЭЗХЯ) боловсруулсан энэ удаагийн хуулиар 2013 оны эзэмшүүлэх гэсэн хуулийг хасаж ашиглуулах болгож өөрчилсөн заалтыг оруулсан байгаа. Гадаадын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж өгч байна гэсэн. Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулиар визийн асуудлыг зохицуулдаг. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар визийн асуудал ярихгүй” хэмээн тайлбарлаад буй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн цагаас гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байр сууриа илэрхийлсэн.
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Газрын хуульд гадаадын иргэн, хуулийн этгээдэд угаасаа л 60+40=100 жилээр ашиглуулдаг мэт худлаа тайлбар хийхээ боль. 5+5=10 жилээр ашиглуулна гэж Газрын хуульд байгааг 60+40=100 болгож өөрчлөх(Монгол Улсын иргэдэд газар эзэмшүүлэх хугацаа нь хэвээрээ) гэж байгаа нь үнэн. Одоо Газрын хуульд гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг 60+40=100 жилээр ашиглуулна гэдэг заалт байхгүй Газрын хуулийн төслөөр Газрын хуулийн 44.5-г өөрчилсөн байна. Гэтэл хүчин төгөлдөр Газрын хуулийн 44.5-д эзэмших гэдэг үг байхгүй. Нэгэнт байхгүй үгийг байгаа бөгөөд хасаж байгаа гэдэг нь худлаа тайлбар болох нь нотлогдож байна. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 5 дахь “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.” гэж заасны дагуу Газрын хуулийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.” гэдэг заалтыг Та “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Хөрөнгө оруултын тухай хуулийн 16.1.1-т заасан хугацаагаар(тэр нь 60+40=100 жил) газар ашиглуулж болно.” гэж өөрчлөхөөр оруулж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрыг эзэмших гэдгийг нь хасаад газрыг ашиглахыг нь үлдээчихээр энэ 60+40=100 жилийн хугацаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамаагүй, ганцхан гадаадын иргэн, хуулийн этгээдэд хамаатай болж үлдэж байна” гэх байр суурийг илэрхийлээд байна.
Ингээд харахаар гаднын хөрөнгө оруулагч нарт найр тавьж, хөл алдаж гүйхийн цаад шалтгааныг эргэж харах цаг нь болсон нь анзаарагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдыг татах нэрээр хуулийн цоорхой бий болгож, хэн нэгэнд давуу эрх олгох гэж байгаа бол хуулийн төслийг даруй хууль санаачлагчид нь буцаах шаардлагатай. Ерөөс эдийн засгаа эргэлтэд оруулахын тулд Хөрөнгө оруулалтын хуулийг боловсронгуй болгох шаардлагатай ч хуулийн боловсон дээрэм хийх эрх хэнд ч байхгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз.
Тусгаар улс гэдгийн батлагаа газар нутаг, хэл соёл гэгддэг. Тиймдээ ч газар нутгаа бүрэн бүтэн байлгах нь Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж буйн том илэрхийлэл гэдгийг хууль санаачлагчдад сануулах цаг нь болжээ. Тиймээс улсын газрыг удаан хугацаагаар гаднынханд өгч, “эзэн” суулгачихаад хөгжсөн улс дэлхийд бий юү, гэдэг асуулт урган гарч байна, Ч.Хүрэлбаатар сайд аа.
| УЛСЫНХАА ГАЗРЫГ ГАДНЫХАНД ТҮРЭЭСЛЭЭД ХӨГЖИЛД ХҮРСЭН УЛС ДЭЛХИЙД БАЙГАА ЮУ, Ч.ХҮРЭЛБААТАР САЙД АА |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |