УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Томсгосон тойргийн нэг ач холбогдол нь намуудын өрсөлдөөн байдаг. Гэтэл олон нам байхаа болилоо. Тэгэхээр хоёр намын өрсөлдөөн болох нь. Би намаасаа нэр дэвшинэ. Уг нь энэ намыг үүсгэн байгуулсан хүмүүсийг нэг нь би.Гэтэл 2020 онд намайг намаас хасчихсан. Тиймээс бие даан нэр дэвшсэн.
Би Ардчилсан намын удирдлага биш учраас намын асуудлыг ярих эрхгүй. Гишүүний хувиар байр сууриа илэрхийлдэг. Манай нам жаахан унхайгүй л байна. Нэгэнт МАН бүсчилсэн тойргийг өргөн барьчихсан байхад Ардчилсан нам хамт цаас барьж зогсох ямар ч шаардлага байгаагүй. 62 гишүүнтэй нам энэ хуулийг яаж бол яаж батална. Гэтэл өөрсдөө очоод хам хэрэгтэн болох шаардлагагүй байсан. Одоо нийгмийн асуудал хүндхэн байна. 1990-ээд онд намайг Их сургуулийн багш байхад нийгэм нэг иймэрхүү байсан. Гэхдээ тухайн үеийн МАН-ын удирдлагууд ардчилсан үзэл санааг нухчин дараагүй юм шүү" гэлээ. Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд та дөрвөн жилийн хугацаанд юу хийж амжуулсан бэ. "Эрдэнэт үйлдвэр"-ийн цагаан тоосны асуудал иргэдийн хувьд хүндрэлтэй болж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажилласан бэ?
-Намайг Орхон аймгийнхан сайн дэмжиж УИХ-ын гишүүн болгосон. Би Монгол Улсын иргэдийн төлөө ажиллаж байгаа. Манай улсад ямар ч асуудал шийдэгдэхгүй байна. Би Ерөнхий сайд байсны хувьд эрх баригч намтай гурван зүйл дээр хамтарч ажиллах талаар ярьсан. Нэгдүгээрт, байгалийн баялагтаа эзэн болох. Эрдэнэтийн хүдрийн баяжмал буюу овоолгын ашгийг гурав хуваах санаачлага гаргасан. УИХ дээр үүнийг санаачилсан ч унагаасан. Их хурал дээр унасан болгохоос ард түмний дунд энэ унаагүй. Эрдэнэт үйлдвэрээс 100 сая ам.долларын ашиг гардаг. Үүнийг хэдхэн хүн хувааж байна.
-Таныг Ерөнхий сайд байхад "Зэс Эрдэнийн хувь" компаниас Эрдэнэтийн иргэд тэр чигтээ хувьцаа авч байсан. Энэ асуудал юу болсон. Энэ компани хувьцаагаа зарж 600 тэрбум төгрөгийн ашиг олж байсан ч хэрэгцээгүй цаас болсон гэдэг?
-Тухайн үед Эрдэнэтэд "Эрднийн", "Ачит-Ихт" гэдэг хоёр үйлдвэр ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд байхад хэсэг иргэд манай аймагт 20 мянган хүн байдаг. Зэсийн хүдэр дээр хоёр үйлдвэр байгуулаад хэдэн хүн идэж байхаар хоёр овоолго аваад иргэд бүгдээрээ хүртэе гэж үзэл бодлоо илэрхийлж байсан юм. Тухайн үед би эрхлэх асуудлынх нь хүрээд Даваацэрэн даргад нь бичиг хүртэл хийж өгсөн. Ингээд "Зэс Эрдэнийн хувь" компанийг байгуулж байсан юм. "Эрдэнэт үйлдвэр" 34 хувиа ашиглалтад орохоор буцааж авна гэж хэлсэн юм.
-Таныг Ардчилсан намын дарга болно гэх яриа бий. Намаа удирдах уу?
-Надтай ярихгүй намайг дарга болгоод байна. Надад Ардчилсан нам ч жижиг харагдаж байна. 1990 онд бий болгосон ардчилсан эрх чөлөөнүүд алга болж байна. Шинэ залуу үе үүнийг анзаарахгүй байна. Ардчилсан намын тухай биш 1990 оны хувьсгалаар олж авсан ардчилал хайчсан бэ. Энэ бол цөөн дарга нарын өмч болж хувирсан байна. Өнөөдөр төрийн өмчит компаниуд нь дарга нарын хувааж иддэг компани болсон байна. Сая УИХ-аар болсон нүүрсний, Хөгжлийн банкны хоёр сонсгол сайн боллоо. Ардын намын бүх юм нь муу биш. Хулгайч нар нь муу л даа. Жижиг сажиг өрөөсгөл асуудал байгаагаас биш том дэвшил болсон. Идэж уусныг нь хараад суух биш дараагийн асуудлыг шийдэх ёстой.
| Н.АЛТАНХУЯГ: БИ 2024 ОНЫ СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИНЭ |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |