Улстөрчид энэ жилийн сонгуулиар өөрсдийн зураг, гарын үсэгтэй аяга, шаазан, бетон, саваар иргэдээ хуурч чадах уу. Ямар ч үед иргэдээ атга чихэр, аяга сахар, 20 мянган төгрөгөөр аргалчихдаг тэд зангаа тавихгүй нь лавтай. Гэхдээ энэ удаад хэчнээн мөнгөөр булдиад замаа засаж чадахгүй гэдгээ мэдэж, хуулиар ард түмэн, хэвлэл мэдээллийнхний амыг таглахаар зэхэж байна. Ард түмнээс айсандаа ам нээвэл ачигдах, цахим хаягаа хаалгах, торгуулах хуулиудыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд хэд хэдээр “чихэж” байх аж. Тухайлбал, өчигдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Цагаан сараар ах, дүүдээ бэлэн мөнгө барьж золговол сонгуульд бэлдэж, сонгогч татсан хэрэгт орох уу” хэмээн Сонгуулийн ерөнхий хорооныхноос асууж, айж байгаагаа илэрхийлэх жишээтэй. Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар “Дамдинням аа, чи мөнгө тараах талаар битгий яриад бай. Сонгуулийн жил мөнгө, бетон, сав тараах нь авлига” хэмээн уурласан нь намынхаа төлөө байсан биз. Мөн МАН-ын дарга Д.Тогтохсүрэн сошиал багийнхнаас айж, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж өгөхийг санал болгов. Ингэхдээ сонгуулийн үеэр хуурамч цахим хаягуудыг хаах, хиймэл оюун ухаанаар хүний хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг хийсэн болгодог байдлыг таслан зогсоох арга байгаа эсэхэд санаа зовж байв. Тэднийг дээрх байдлаас ажиглахад сонгуулийн үеэр нэгнээ “намнадаг” муйхар арга болоод ард түмнээсээ айж байгаа нь илт байв. Үнэндээ тэд сонгуулиас өмнө өөрсдийнхөө улс төр дэх хар бараан түүх, авлига, албан тушаалын хэрэг, мөнгө идсэн байдлаа нууж, бусдын амыг таглахаар янз бүрээр үзэж байгаа нь энэ.
Улстөрчид зөвхөн сонгууль уламжлалт баяр ёслол, тойрогтоо ажиллах үеэрээ иргэдийг ул боов, оймс, цаг тооны бичиг, улаан ууттай чихрээр хуураад сурчихсан. Бас хажуугаар нь өөрсдийнхөө нэлийсэн том зурагтай сэтгүүл, аяга, шаазан бариастай. Энэ нь тэдний дараагийн сонгуульд бэлдэж, нэр, нүүрээ цэвэрлэж байгаа “Авлига” болдог. Гэвч тэд өгөөд, иргэд аваад сурчихсан. Энэ жилийн сонгуулиар ч мөн адил тэдний бульдсан мөнгөөс хүртэхийг хүссэн олон хүн байгаа нь цахим орчноос илт байв. Иргэдээ сонгуулиар, намын хурлаар уут чихэр, гурил, будаа горьддог болтол нь туйлдуулдаг нь тэдний бас нэг арга. Тэдний уйтгартай хурлыг өдөржин сонсож байгаад бэлэг тараах үеэр нь нэг иргэн амиа алдаж байсан харамсалтай хэрэг бий. Амь, амьдралын дайтай намын, улстөрчийн бэлэг байдаг. Жил бүр улстөрчдийн тараасан бэлэг олон нийтийн сүлжээнд ил болж, олны шүүмжлэлийг дагуулдаг ч өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа нь харамсалтай.
| УЛСТӨРЧИД МӨНГӨ ТАРААЖ, НЭГНЭЭ “НАМНАДАГ” ӨӨРСДИЙНХӨӨ АРГААС АЙЖ БАЙНА |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |