• Өнөөдөр 2024-05-19

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ

2024-01-04,   224

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ. Энэ талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдэгдэл гаргав.
 
МЭДЭГДЭЛД:
 
"Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдлийг өчигдөр /2024.01.03/ манай компанид ирүүлсэн тул тодорхой шийдвэр гарах хүртэл өнөөдрөөс /2024.01.04/ эхлэн оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгааг мэдэгдэж байна" гэжээ.
 
Их дээд сургуулийн оюутнуудын хувьд нийтийн тээврээр сард 44 удаа үнэ төлбөргүй зорчих эрхтэй байсан юм.

Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг түр зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-04 10:09:49
    Zochin: Зөв шүү дээ. Гадаадад оюутнууд мөнгөө төлөөд л явдаг. Мөнгөний үнэ цэнийг мэддэг хүмүүс болоход хэрэгтэй. Тэтгэврийхнийг мөнгөтэй явуулна гэж ярихын оронд залуу хүмүүсээ мөнгөтэй явуул.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188