Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайгаас шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Эрхэм монгол ахан дүүс ээ, элэг нэгт дэлхийн монголчууд аа. Энэ үдэш та бүхэнтэйгээ олон түүхэн өөрчлөлтийн эхлэл цэг болсон их жанжин Сүхбаатарын талбайгаас мэндчилж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруйн хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёр жилийн хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурийг өөрчлөхөд бүхэлд нь зориуллаа. Энэ бүх өөрчлөлт, оролцоо, дэмжлэг, шүүмжлэлээрээ хамт байсан ардчилсан Монгол Улсын иргэн танд баярлалаа. Энэ жил шинэ оноо ковидгүй тэмдэглэж байгаа шиг шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үеийг 2023 онтой хамт ийнхүү тогтолцооны хувьд хаагдаж байна. Шинэ онд бид 126 төлөөлөлтэй парламентыг томсгож, бүсчилсэн тойргоо хамтдаа байгуулна. Энэ нь иргэн таны сонголтыг нэмж, олон ургальч үзэлд шинэ хаалга нээж, хот, хөдөөгийн тэнцвэр хангагдаж, бүсчилсэн хөгжлийн төслүүд эрчимчиж, жалга, довны үзлээс үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан сайн цагийн эхлэл болно гэдэгт итгэл төгс байна. Энэхүү тогтолцооны өөрчлөлтийг дэмжсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, парламентын эрхэм гишүүд, улс төрийн намуудын удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2023 он хуримтлагдсан олон асуудлыг амжиж цэгцлэхийг хичээсэн жил байлаа. Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлалт хүсье. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй. Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбумын ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам.долларын өр Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрөө төлөхийн тулд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөгийг зарцууллаа. Оюутолгой Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсн 42н. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосноор ил тод хариуцлагатай байдал дээшилж, цахим харилцааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан үндэсний баялагийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа. Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин их давлаа. Монгол Улсын үндсэн төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа. Мөн улсын валютын нөөц 2.7 тэрбумаас таван ам.долларт хүрлээ. Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмыг үе шаттай хийж чадлаа. Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орно. Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тонн хүрч дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадлаа. Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, аялал жуулчлалыг дэмжих жил болгосны хүрээнд анх удаа 650 мянган жуулчдыг хүлээн авч 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо. Ирэх жил аялал жуулчлалын салбараа дөрвөн улирал болгохын төлөө хамтдаа хичээж, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, эх орноо эерэгээр дэлхий дахинд сурталчилан таниулцгаая. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчилсэн бодлого эрчимчиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165 мянган тонн хүнсний ногоо тариалж 85 хувийг дотоодоосоо хангах түүхэн амжилтыг тогтоож чадлаа. Цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, Е mongolia 1.7 сая хэрэглэгчтэй боллоо. Шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг ил тод болголоо. Сайн багшийн агр дээр эх орны маргаашын нар манддаг гэдэг шиг боловсролын тогтолцоо, эрх зүйн реформыг багш мэргэжлийг дэмжих, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад илүүтэй чиглүүлэн хуульчиллаа.Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халж, Монголын боловсролыг дэлхийн үнэлгээнд анх удаа хамруулж чадлаа. Цагаан нөмрөгтэй баатрууд, Онцгой байдлын салбарынхан цар тахлыг дэлхийн дунджаас таван дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээж чадлаа. Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа. Цар тахлын оргил үед хасах 4.7 хувь байсан эдийн засаг 2023 оны эцсийн дүнгээр 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5220 ам.долларт хүрлээ. Эрхэм монгол ахан дүүс ээ. 2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэн хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно. 2024 он орон сууцны хүртээмжийг миний анхны байр, миний орон нутагт амьдрах сонголт, миний түрээсийн байр, миний амины орон сууц зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, үндэсний баялагийн тогтолцоотой холбох цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн жил байх болно. Мөн хот, хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвийг хооронд нь, хилийн боомттой холбосон таван тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, улсын хөгжлийн бодлогыг бодит ажил болгосон жил байх болно. Түүнчлэн Худалдаа аж үйлдвэрийн танхим, үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөр харилцааг дэмжсэн жил байх болно. Ужгирсан асуудал бүрэн цэгцрэхэд хугацаа хэрэгтэй ч улс орон минь углуургаараа өөрчлөгдөж, авлигал, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг элдэн хөөх мандах нарны туяа тусаж, ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Авлигын олон асуудлыг дэлгэж нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл тавигдаж байна |
|
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |