Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой "өрийн дэвтэр"-т гарын үсэг зурж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын нийт өр 34 тэрбум ам.доллар байна. Үүнээс Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар, Засгийн газрын өр 7.9 тэрбум ам.доллар арилжааны банкны зээллэг 1.6 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байна. Засгийн газрын гадаад өр нийт өрийн 23 хувийг эзэлж байгаа ч манай улсын гол суурь өр, нөхцөл, мөс зүсэгч нь байна. Засгийн газрын өр чанартай сайн байвал зээлийн боломж сайжирч, муудвал мууддаг дүрэмтэй. Монгол Улс 1990 оноос хойш гадны дэмжлэгт улс орны донор орон болсон. 1991 оноос олон улсаас зээллэг авч, хүү багатай, төлөлт багатай нэн таатай зээллэг байдаг. 2012 оноос бонд гаргах шинэ ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш нийт 12 бондыг гаргасан байдаг. Нөхцөл нь 3-10 хувийн хүүтэй, 3-10 жилийн хугацаатай өр төлж ирсэн. Энэ жил хамгийн өндөр төлбөрийн нөхцөлтэй өр төллөө. 2012-2016 он хүртэл таван бонд гаргаж, 3.2 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банкны өр, Чингис бондын 1.5 сая ам.доллар, Самурай бондын 200 сая ам доллар, Дим Сам бондын 161 сая ам.доллар Кредит Свиссийн 250 сая ам.доллар Мазаалай бондын 500 сая ам.долларын өр үүссэн. 2017 оноос эхний төлбөрөө төлж, долоон бонд гаргаж өрийн зохицуулалт хийсэн байна. Зургаан тэрбум ам.долларын өр төлсөн, Хүүгийн шимтгэл 2.1 тэрбум ам.долларын хүү төлсөн. Бид ОУВС болон донор байгууллагын өндөр хүүтэй, өндөр босготой тусламж авах уу, эсвэл хатуу арга хэмжээ авах уу гэдэг сонголтын өмнө ирсэн. Бид санхүүгийн хатуу арга хэмжээ авч дефольт болох эрсдлээс бүрэн гарсан. Ингэснээр манайх эрсдэлгүй гэсэн үнэлгээг авсан байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа. Үүнээс 10 их наядыг нь үндсэн төлбөр 2.6 их наядыг хүүгийн төлбөрт төлсөн байна" гэлээ.
| Б.ЖАВХЛАН: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн өр төлж барагдууллаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |