Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "УИХ дахь 13 эмэгтэй бол хүүхэд хамгааллын чиглэлд онцгойлон анхаарч ажилладаг. Тэр дундаа Б.Баярсайхан гишүүн хүүхэд хамгаалалын асуудал, Б.Жаргалмаа гишүүн ахмадын асуудал гээд дор бүрнээ сэдвийн асуудлаа хувиарлаж аваад ажилладаг. Нэг ёсондоо Хүүхэд хамгааллын хууль УИХ-ын 13 эмэгтэйн автортой хууль. С.Одонтуяа дарга ахлан Хүүхэд хамгааллын хуулийг шинэчлэн найруулах, өөрчлөх асуудлыг дэвшүүлж тавиад, бид өргөн барьсан. Нэг хэсэг энэ хуулийн төсөл Хууль зүй яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гээд харьяалал нь тодорхойгүй явж байгаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн газрын шугамаар өргөн бариад өнөөдөр хэлэлцэгдэхээр орж ирж байна. Энэ хуулийн төсөлд бид эхнээс нь ажилласан учир дэмжиж байгаа. Хэдхэн хоногийн өмнө гал гарч зургаан ам бүлтэй айлын дөрвөн хүн нас барж, Онцгой байдлын албан хаагч болон талийгаачийн гэр бүлийн хүний эгч нь хамт амиа алдсан байдаг. Өнөөдрийн байдлаар энэ гэр бүлийн нөхцөл байдал их хүнд байгаа. Хайхрамж, болгоомжгүйн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, энэ хохирлыг барагдуул гэсэн том дарамтад ороод байж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хүүхэдтэй холбоотой бүх байгууллагын төлөөллын ажилтнууд энэ асуудалд хариулт өгөөсэй гэж хүсэж байна. Өнөөдөр энэ улс хүни хохирлыг барагдуулах нь битгий гэл өөрсдөө орон гэргүй болсон байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын байцаагчид энэ гэр бүл дээр очсон уу. Энэ асуудлыг яах вэ. Дээрээс нь 10 давхар байрны орцны айлууд тортогтой болсон, амьдрах аргагүй орчин нөхцөлтэй байна гэсэн шаардлагыг тавьсан байна. Ийм нөхцөлд төр ямар арга хэмжээ авдаг юм бэ. Энэ гэр бүл, тухайн орон сууцыг хэрхэн анхаарч байна вэ" гэв.
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗРЫН ДАРГА ӨЛЗИЙ-ОТОГ: Үнэхээр харамсалтай зүйл болсон. Мөн давхар харамсалтай нэг зүйл нь Сүхбаатар дүүргийн Гэр бүл, залуучуудын газрын мэргэжилтэн тус байрны зургаан давхарт амьдардаг байсан хүн хүүхдийн амь аврах гэж дөрвөн давхрын айл руу ороод, угаарт хордож амиа алдсан байна. Бид гэрийн аюулгүй орчныг хангаж чиглэлээр "Хамтдаа шалгая, хамгаалья" гэсэн чиглэлээр сарын хугацаанд аян өрнүүлсэн. Мөн "Миний гэрийн аюулгүй орчин" гэх бусад видео, шторк түгээж ажилласан. Одоогоор тухайн айлд Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын хүмүүс очиж ажиллаж байна. Эхний ээлжид сэдвийн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдтэй уулзах, хүүхэд хамгааллын мэргэжлийн ангиуд ажиллах, төлөвлөгөө гаргаж орон нутгийн хэлтэс ажиллаж байгаа.
| Гал гарсан айлд тусламж үзүүлэх гэж ороод амиа алдсан иргэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын мэргэжилтэн байжээ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |